|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Японы сэтгүүлчдийн асуултад хариулав
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.06.14 /
|
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Японы телевиз, өдөр тутмын сонины сэтгүүлчдэд ярилцлага өглөө. Ерөнхий сайд Монгол Улс Япон Улстай иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаадаа сэтгэл хангалуун байдаг гээд тус харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад хоёр орны ард түмний харилцааг хөгжүүлэх, үүний дотор аялал жуулчлалын салбар дахь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж Монгол Улсын Засгийн газар Японы Улсын иргэдийг Монгол Улсад 30 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчуулах тухай шийдвэр гаргасан гээд, энэ алхам нь Японы жуулчдад Монгол Улсын ард түмэн, байгаль, зан заншил, соёл иргэншлийг танилцуулах том боломжиг бий болгож байгааг онцлон тэмдэглэлээ.
Монгол Улс эдийн засгийн хөгжлийн үе шат руу шилжихэд уул уурхайн салбарын хөгжил онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж Ерөнхий сайд сэтгүүлчдэд хэлээд, уул уурхайн салбарын хөгжилд том үүрэг гүйцэтгэх Тавантолгойн орд газрын хувьд Монголын Засгийн газар 51% буюу түүнээс дээш хувийг эзэмшиж, олборлолт, ашиглалт, гол нь байгаль орчинд халгүй дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, боловруулсан эцсийн бүтээгдэхүүн гаргах, нэмүү өртөг үйлдвэрлэх, ажлын байр нэмэгдүүлэх дотоодын болон гадаадын компаниудтай харилцан ашигтай байх, ард нийтдээ үр өгөөжтэй байх зарчмыг баримтлан хамтран ажиллахад бэлэн байна гэлээ.
Монгол Улс олон улс, түүний дотор Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах, бэхжүүлэх, сахин хамгаалахад өөрийн боломж, туршлага дээр үндэслэн гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг эрмэлздэг гэж Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдлээ. Мөн Ерөнхий сайд С.Батболд Япон Улсын шинээр сонгогдсон Ерөнхий сайд Н.Кантай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны уламжлалыг хадгалж, ололт амжилтаа улам бататгаж, Монгол, Японы иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулан хөгжүүлэх нийтлэг зорилтын хэрэгжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллана гэж мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
Тавантолгой, Нарийн сухайтын орд газрын нүүрс олборлолт, экспортын үйл ажиллагааны тухай мэдээлэл
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-ын Хөдөлмөрийн сайдыг хүлээн авч уулзав
|
|
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 6 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
|
|
|
С.Батболд: Алгаа тосдог бус ажил хийдэг үе ирлээ
|
|
МАЛЫН СЭГ, ЗЭМ УСТГАХАД ОРОЛЦСОН МАЛЧИД АЖЛЫН ХӨЛСӨНДӨӨ 1,4 САЯ АМ ДОЛЛАР АВЧЭЭ
|
|
МАЛЧИД ШАГНАЛАА ГАРДАЖ АВЛАА
|
|
|
|
|
|
|
|
|