Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-ын Хөдөлмөрийн сайдыг хүлээн авч уулзав
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.06.16 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын Хөдөлмөрийн сайд Лим Тэ Хи тэргүүтэй БНСУ-ын төлөөлөгчдийг 2010 оны 6 дугаар сарын 16-н өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ жил тохиож байгаа гэдгийг дурдаад, өнгөрсөн хорин жилийн хугацаанд Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байдаг гээд цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр орны хөдөлмөрийн харилцаа чухал ач холбогдолтой гэдгийн онцлон тэмдэглэв.

Ерөнхий сайд БНСУ-ын Засгийн газар манай олон мянган иргэдэд БНСУ-д ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээл, нийгэм эдийн засгийн тодорхой зорилтуудыг урагшлуулахад чухал хувь нэмэр болж байгааг тэмдэглээд, цаашид хоёр тал худалдаа, бараа эргэлтийг чөлөөтэй болгох, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагагаа хөгжүүлэх, ард түмэн буюу иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, түүний дотор иргэд харилцан зорчих, аялал жуулчлал хийхэд тодорхой хэмжээний хөнгөлөлтийг үзүүлэх гэсэн чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг зорьж байна гэв.

Мөн Монгол Улсад БНСУ-ын хөрөнгө оруулалтыг зөвхөн жижиг, дунд үйлдвэрийн салбараар хязгаарлагдалгүй дэд бүтэц, хүнд үйлдвэр зэрэг эдийн засгийн том салбаруудад оруулах боломж байгаа бөгөөд үүнд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа олон мянган мэргэжилтэй монгол ажилчид том түшиг болж, ард түмний хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд “гүүр” болох болно. Иймээс монгол ажилчдад Солонгосын тал мэргэжлийн үнэмлэх олгох, Монголын талтай мэдээлэл солилцох байнгын механизмтай болох, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны зарим нэг албан болон техникийн саадыг арилгах тал дээр анхаарвал аль аль талдаа алс ирээдүйд ашгаа өгөх алхам байх болно гэж Ерөнхий сайд онцоллоо.

БНСУ-ын Хөдөлмөрийн сайд Лим Тэ Хи Ерөнхий сайдын санал санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд зохих албаны хүмүүст энэ тухай уламжлахаа мэдэгдлээ. Түүнчлэн тэрээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Солонгосын тал албаны болон техникийн талын саад бэрхшээлийг байхгүй болгоно гэдгээ мэдэгдээд хоёр орны хөдөлмөрийн харилцаан дахь хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 6 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
С.Батболд: Энэ бол эх үрсийнхээ төлөө бидний хийх ажлын эхлэл
ШАДАР САЙД ХЯТАДЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ
Тавантолгой, Нарийн сухайтын орд газрын нүүрс олборлолт, экспортын үйл ажиллагааны тухай мэдээлэл
Монгол Улсын Ерөнхий сайд Японы сэтгүүлчдийн асуултад хариулав
С.Батболд: Алгаа тосдог бус ажил хийдэг үе ирлээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан