Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Монгол Улсын Ерөнхий сайд “Чайна Дэйли” сонинд ярилцлага өглөө
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.06.22 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын өдөр тутмын Чайна Дэйли (China Daily) сонин Монгол Улсын тухай тусгай дугаар гаргах гэж байгааг тохиолдулан 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тус сонины сэтгүүлчдэд ярилцлага өглөө. Ерөнхий сайд Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллаагааг хөгжүүлж, чанарын өндөр түвшинд гаргахад хоёр талын дээд хэмжээний уулзалтын механизм чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглээд, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны, нэн ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж дүгнэв.

Тус айлчлалаар хоёр орны хоорондын худалдааг нэмэгдүүлэх, уул уурхай, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэх талаар хоёр орны Ерөнхий сайд нар тохиролцсон бөгөөд Монгол Улсад уул уурхай, хөдөө аж ахуйн түүхийн эдийг гүн боловсруулж, хятадын болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх, транзит тээвэр, далайд гарах боомт гарцыг нэмэгдүүлэх зэрэг гол гол асуудлыг Монголын талаас тавьж Хятадын тал дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн гэдгийг тэрээр дурдлаа. Мөн Ерөнхий сайд Монгол Улсын байгалийн баялгийг ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үүнтэй холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, манай улсын эдийн засгийн гол салбар болох хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаа, ялангуяа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулах зэрэгт хамтран ажиллах өргөн боломж байгаа гэдгийг онцоллоо.

Монгол Улсын бизнесийн орчны талаар Ерөнхий сайд цаашид бизнесийн орчныг улам нээлттэй, ил тод болгох бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжийг чанд мөрдөж, Засгийн газраас тогтоосон тэргүүлэх салбарын хөгжлийг татвар, санхүү, зохицуулалтын бодлогоор улам эрчимтэй дэмжиж, эдгээр салбарт нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй тэргүүний технологитой, орон нутгийн хөгжлийг дэмждэг аж ахуйн нэгжүүдийн оролцоог улам өргөжүүлэх болно гэж хэлэв. Шанхай Экспогийн албан ёсны түнш болох Чайна Дэйли сонин нь БНХАУ-ын англи хэл дээрх анхны өдөр тутмын хэвлэл бөгөөд БНХАУ-ын Засгийн газрын гишүүд, ажилтан албан хаагчид, ажил хэрэгч хүмүүс зэрэг 2 сая гаруй захиалагч уншигчтай сонин юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдэллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НОТОЛГООНД СУУРИЛСАН ШИЙДВЭРИЙН МЕХАНИЗМЫГ ЧУХАЛЧИЛЛАА
НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССТОЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАХ “НОТОЛГООНД СУУРИЛСАН ХУДАЛДААНЫ БОДЛОГО БА АЗИ, НОМХОН ДАЛАЙН ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРТ НЭГДЭХ ХЭЛЭЛЦЭЭНИЙ АРГА ХЭРЭГСЛҮҮД” СЭДЭВТ ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СЕМИНАРЫГ НЭЭЖ МОНГОЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 6 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
ШАДАР САЙД ХЯТАДЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ
С.Батболд: Энэ бол эх үрсийнхээ төлөө бидний хийх ажлын эхлэл
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 6 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан