Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
С.Батболд: Сүмогийн аваргуудаараа бахархдаг
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.06.08 /
Монголчууд биднийгээ баярлуулж, улс орныхоо нэр хүндийг өндөр хөгжилтэй Япон улсад өргөж яваа бөхчүүдээрээ, их аваргуудаараа бахархаж явдаг. Сүүлийн хэдэн башёд амжилттай барилдаж байгаа босоо аваргадаа Засгийн газрын тэргүүн нь баяр хүргэж байна” гэж Ерөнхий сайд С.Батболд Хакухо М.Даваажаргалыг хүлээж авч уулзахдаа хэллээ. Хакухо М.Даваажаргал Ерөнхий сайдтай аав, ээж, эгчийнхээ хамт уулзсан юм.

Энэ үеэр их аварга М.Даваажаргал "Хакухо" нэртэй цагаан будаа тариалахаар судалгаа хийж, япон мэргэжилтнүүдийн хамт эх орондоо ирсэн. Төв аймаг, аавынхаа төрсөн нутагт цагаан будаа тариалах төлөвлөгөөтэй. Өдгөө судалгааны ажил ид хийгдэж байна. Японы хамгийн сэрүүн газар, өвөлдөө хасах 30 градус хүртэл хүйтэрдэг Хоккайдод “Хакухо” нэрийн цагаан будаа тариалж байгаа, эхний ургацаа ирэх есдүгээр сард хураана гэж их аварга маань Ерөнхий сайддаа сонирхууллаа. Хакухо М.Даваажаргал маргааш Япон улсыг зорих юм байна гэж Засгийн газрын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Спорт ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 6 ДУГААР САРЫН 9-НИЙ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
МАЛЧИД ШАГНАЛАА ГАРДАЖ АВЛАА
МАЛЫН СЭГ, ЗЭМ УСТГАХАД ОРОЛЦСОН МАЛЧИД АЖЛЫН ХӨЛСӨНДӨӨ 1,4 САЯ АМ ДОЛЛАР АВЧЭЭ
Монгол Улсад ЕХ-оос 2 сая еврогийн тусламж үзүүлэхээр боллоо
АМАЙ ПАСПОРТОО ДУРСГАВ
МУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР БА ГАДААД ТҮНШҮҮДИЙН ХАМТАРСАН УУЛЗАЛТЫГ НЭЭЖ ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан