Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
МАЛЧИД ШАГНАЛАА ГАРДАЖ АВЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.06.10 /
2009-2010 онд Монгол Улсад тохиолдсон зудын гамшгийг хөдөлмөр зүтгэл, сайн бэлтгэл, малч ухаанаар хохирол багатай даван туулсан 54 малчныг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Онцгой байдлын Ерөнхий газраас хамтран хэрэгжүүлсэн “Хөдөлбөл хөлс” хөтөлбөрийн хүрээнд шагнаж урамшууллаа. Дээрх малчдын төлөөлөл болсон 12 хүнийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Акбар Усмани нар 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн шагналыг нь гардуулав. Доорх нэр бүхий малчид 250-1600 малтай бөгөөд бүгд нийт малынхаа 90-ээс дээш хувийг онд мэнд оруулсан байна.

Үүнд :
1. Юндэнгийн Чулуунтогтох  Өвөрхангай. Арвайхээр сум
2. Тогоочийн Батмөнх   Өвөрхангай. Зүүнбаян-Улаан сум
3. Зэсэмийн Хүрэлбаатар  Өвөрхангай. Бүрд сум
4. Цэрэндоржийн Чулуунбаатар Дундговь. Эрдэнэдалай сум
5. Хэнмэдэхийн Эрдэнэбилэг  Дундговь. Дэлгэрцогт сум 
6. Жамбын Дашзэвгэ   Дундговь. Адаацаг сум
7. Дэлгэр-Очирын Баттайван  Ховд. Эрдэнэбүрэн сум
8. Лхагвагийн Халтархүү   Ховд. Дөргөн сум
9. Дампилын Очирбат   Ховд. Үенч сум
10. Луугийн Аваргасүрэн   Төв. Баянцагаан сум
11. Чойжилсүрэнгийн Эрдэнэбадрах Төв. Баяндэлгэр сум
12. Борын Золжаргал   Төв. Эрдэнэсант сум

“Хөдөлбөл хөлс” хөтөлбөр хэрэгжсэн Ховд, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн сум бүрээс зудыг хохирол багатай даван туулсан нэг малчныг шалгаруулж, тэдний мал аж ахуйн уламжлалт болон шинэлэг арга ухааныг хослуулан хэрэгжүүлэн, мал сүргээ онд мэнд оруулсан арга, туршлагыг нь олонд танилцуулахаар төлөвлөж байна. Өөрсдийнхөө хичээл зүтгэл, ажилч хичээнгүй хөдөлмөрөөрөө гамшиг, зудын хүндрэлийг хохирол багатай, улс орондоо дарамт учруулалгүй даван туулж, урин дулаан цагтай золгон, бусдадаа үлгэр дууриал үзүүлсэн дээрх малчдад Шадар сайд М.Энхболд баяр хүргээд хамтран ажиллаж байгаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газарт малчин түмэн болон Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Мэдээний бүлэг: Шадар сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МАЛЫН СЭГ, ЗЭМ УСТГАХАД ОРОЛЦСОН МАЛЧИД АЖЛЫН ХӨЛСӨНДӨӨ 1,4 САЯ АМ ДОЛЛАР АВЧЭЭ
С.Батболд: Алгаа тосдог бус ажил хийдэг үе ирлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Японы сэтгүүлчдийн асуултад хариулав
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 6 ДУГААР САРЫН 9-НИЙ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
С.Батболд: Сүмогийн аваргуудаараа бахархдаг
Монгол Улсад ЕХ-оос 2 сая еврогийн тусламж үзүүлэхээр боллоо
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан