Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ИМПОРТЫГ БҮРЭН ОРЛОХ ГОЛ 40 ГАРУЙ НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ МОНГОЛДОО ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖ БАЙНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.01.20 /
Сар шинийн босгон дээр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв-2011″ үзэсгэлэн худалдаа өнөөдөр “Мишээл экспо” төвд нээгдлээ. Монгол Улсын Засгийн газар, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл хамтран 5 дахь удаагаа зохион байгуулж байгаа энэ үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд С.Батболд оролцож хэлсэн үгэндээ:

Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал нь манай нийгмийн тулгамдсан, шийдвэрлэх ёстой асуудлын нэг мөн гэдэгтэй бүх хүн санал нэгтэй байгаа. Тиймээс хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг бий болгох хамгийн оновчтой зохистой арга хэлбэр болох үйлдвэрлэлийг дэмжих, гадаад, дотоодын эх үүсвэр, зээлийг нэмэгдүүлэх ажиллагааг энэ онд ч эрчимтэй хэрэгжүүлнэ.

Засгийн газраас өргөн барьсан “Зээлийн батлан даалтын тухай” хуулийг УИХ-аас удахгүй хэлэлцэн, баталснаар зээлийн барьцаа хөрөнгө нь дутагдаж байгаа олон зуун үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесээ өргөжүүлэх боломж нэмэгдэх юм. 2011-2012 онд эдийн засгийн үр ашиг бүхий 512 үйлдвэрийг 403,3 тэр тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх судалгаа гарсан бөгөөд үүний үр дүнд 15 мянга гаруй ажлын байр бий болно. Бид маш их хэмжээний нөөц бололцоогоо ашиглаж чадахгүй байна. Гол 40 нэр төрлийн импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж чадвал бид 600 тэрбум орчим төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг хэмнэж энэ хэмжээгээр үйлдвэрлэлээ дэмжих бололцоо байна.

Бид энэ боломж бололцоог ашиглах ёстой. Засгийн газраас бүхий л талаар дэмжих болно гээд  Монгол улсад үйлдвэрлэгдсэн, монгол хүний хүч хөдөлмөр, оюун ухаан, шингэсэн  бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэж, Монголын брэнд бүтээгдэхүүнүүд өөрийн дотоод хэрэгцээгээ хангаад зогсохгүй, дэлхийн зах зээлд гарч улам олон хэрэглэгч, худалдан авагчтай болохын ерөөлийг дэвшүүллээ. “Монголд үйлдвэрлэв-2011″ үзэсгэлэн худалдаанд 130 гаруй үйлдвэр аж ахуй нэгж оролцож байна. Тэд “Made in Mongolia” шошготой Монголд үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмнэлттэй чийдэнгээс эхлүүлээд арьсан гутал, цүнх, модон эдлэл, буйдан, хивс, зөгийн бал, зэс, төмөрлөгийн төрөл бүрийн бараа, импорт орлох, экспортод гаргаж буй бүтээгдэхүүнүүдээ дэлгэн тавьжээ.

Өнгөрөгч ондманай улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өмнөх оноос 10 хувиар нэмэгдсэн байна. Үүний дотор хүнсний аж үйлдвэрлэл 24 хувиар, хувцас үйлдвэрлэл 17 хувиар, модон эдлэлийн үйлдвэрлэл 35,6 хувиар тус тус өсчээ. Аж үйлдвэрийн салбарт зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоон үзүүлэлт нэмэгдээд зогсоогүй хөдөлмөрийн бүтээмж 5.5 хувиар, тус салбарт ажиллагсадын тоо өмнөх оныхоос 1,7 мянган хүнээр нэмэгдсэн байна. 



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗАР ХҮНСНИЙ ХАНГАМЖ,АЮУЛГҮЙ БАЙДАЛД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА
УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧИД ШАГНАЛАА ГАРДЛАА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ
Тавантолгойг тойрсон таван асуудалд хариулт өглөө
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Махны үнийн өсөлтийг хязгаарлах боломжтой
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан