Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ТУЗ-Д ИРГЭНИЙ НИЙГМИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ОРУУЛНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.05.19 /
Төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлд иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн, чадвартай хүмүүсийг оруулахыг Ерөнхий сайд С.Батболд үүрэг болгов. Тэрээр 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарыг хүлээн авч уулзсан байна.

Төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа хаалттай, эрх мэдэлтэй хүмүүс бараа, бүтээгдэхүүн шахдаг гэсэн шүүмжлэл иргэдийн дунд их  байгааг Ерөнхий сайд анхааралдаа авч засаглалыг нь сайжруулж, боловсронгуй болгох, үр ашгийг нь дээшлүүлэх, ил тод байдлыг нь хангаж, ойлгомжтой байлгахын тулд ийм шийд гаргажээ. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх Засгийн газрын зорилтын хамгийн гол хэсэг нь төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын ажлыг сайжруулах учир байгууллага бүрийг веб сайттай болгож эхэлсэн.

Мөн Төлөөлөн удирдах зөвлөлд нь хараат бус гишүүний тоог нэмэх чиглэл баримталж байгааг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар Ерөнхий сайдад танилцууллаа. Өгсөн удирдамж, чиглэлийн дагуу Төрийн өмчийн хороо журмаа боловсруулан эхнээс нь ажил хэрэг болгож байгааг Ерөнхий сайд үнэлсэн байна. Тэрээр төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага бусдад үлгэр дууриал үзүүлсэн, тэргүүний байх ёстой гээд төлөвлөснөө эхний хагас жилд багтаан хэрэгжүүлж олон нийтэд мэдээлэхийг үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
С.Батболд: Хувь хишгийг гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх хэлбэрээр олгоно
БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ДАРГА ЯН ФИШЕР МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
БНЧУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ДАРГА ЯН ФИШЕРИЙН ТОВЧ НАМТАР
Нутгийн удирдлагын танхимын нээлт боллоо
С.БАТБОЛД : ТАРИАЛАНЧИД ШИНЭ СТАНДАРТ, ТЕХНИК, ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
С.Батболд: Улаанбаатар минь өнгөө засаж, олон сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй болох болтугай
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан