Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Нутгийн удирдлагын танхимын нээлт боллоо
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.05.17 /
Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/ Нутгийн удирдлагын танхимтай боллоо. Тус танхимын нээлтэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, дэд дарга Д.Нямжав, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч  Шоко Нода оролцлоо. ЗГХЭГ, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран тохижуулсан энэхүү танхим нь Төрийн ордны зүүн талын дөрөвдүгээр давхарт байрлах бөгөөд орон нутагтай холбоотой цаг үеийн  мэдээллийг албан хэрэгцээд зориулан түгээх юм. Аймаг, нийслэлийн хөгжлийн бодлогын хөтөлбөрүүд, үүх түүх, өнөөгийн байдал, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, нийслэл,  сум, дүүрэг, хороо багийн талаарх бүхий л мэдээллийг энд нэгтгэж, мэдээллийн сан бүрдүүлжээ.

ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлагын хэлтсийн ахлах референт М.Сандаг-Очир “Энэ танхимд гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Засгийн газраас орон нутгийг удирдах ажиллагааг шуурхай болгоно, орон нутагтай холбоотой бүхий л мэдээллийг нэг дороос авах бичил номын сан байгуулсан, аймаг, нийслэлийн Засаг дарга болон Иргэдийн хурлын дарга нарын сургалт семинар зохион байгуулна. Цаашдаа теле хурал зохион байгуулдаг болохоор бэлтгэж байна” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Мэдээний бүлэг: Гадаад харилцаа , НҮБ ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ТУЗ-Д ИРГЭНИЙ НИЙГМИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ОРУУЛНА
С.Батболд: Хувь хишгийг гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх хэлбэрээр олгоно
БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ДАРГА ЯН ФИШЕР МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
С.БАТБОЛД : ТАРИАЛАНЧИД ШИНЭ СТАНДАРТ, ТЕХНИК, ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
С.Батболд: Улаанбаатар минь өнгөө засаж, олон сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй болох болтугай
ЗАМ ЗАСВАРЫН АЖЛЫН ТАЛААР ҮҮРЭГ ӨГӨВ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан