Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
С.БАТБОЛД: ШИЛЖИЛТИЙН 20 ЖИЛИЙГ БУУХИАГ ХӨГЖЛИЙН 20 ЖИЛИЙН БУУХИА БОЛГОН ӨӨРЧЛӨХ БОЛОМЖ БИДЭНД БАЙНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.05.27 /
Монгол Улс шилжилтийн үеийн буухиаг хөгжлийн буухиа болгох ёстой. Энэ боломж бидэнд байна. Ингэхийн тулд засаглалын болон үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлж, үнэт цаас, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй гэж  Монгол Улсын Ерөнхий сайд үзэж байна. Тэрээр 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Чингис” зочид буудалд болсон Засаглалын 3 дугаар форумын нээлтэд үг хэлэхдээ ингэж онцолжээ. Эрдэс баялаг, боловсрол, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг бүх салбарыг хөгжүүлэх дотоод боломж, гадаад дэмжлэг байна.

Ашигт малтмалын нөөц ихтэй улс орнуудын засаглал сайтай нь хөгжиж, муутай нь ядуурсан жишээ олон. Иймээс эдийн засгийн шинэчлэлийг хөгжлийн эдийн засгийн шинэчлэл болгохын тулд засаглалаа сайжруулж тогтвортой, ил тод, ойлгомжтой, тоглоомын дүрмээ тодорхой болгох хэрэгтэй. Төрийн өмчит “МИАТ” компанид үүссэн нөхцөл байдал нь тухайн байгууллагад засаглал муу байгаагийн тод жишээ. Бид чаддагаараа менежментийг нь сольж байгаа ч энэ нь шийдэл биш. Компаний засаглал, соёл, ёс зүйг өөрчилсөн цагт ажил жинхэнэ стандартын дагуу явах учиртай гэж Ерөнхий сайд хэллээ. 

Ганц “МИАТ” ч биш төрийн өмчит бусад компанид засаглалын шинэ стандарт тогтоох, Төлөөлөн удирдах зөвлөлд нь иргэний нийгэм, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийг оруулахыг Төрийн өмчийн хорооны даргад үүрэг болгосон. Төр өөрийн ачаанаасаа зарим боломжтойг нь шилжүүлэх ёстой. Ингэхдээ нэг компанид биш, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй, салбараа бүрэн төлөөлж чадах мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудад шилжүүлэх ёстой. Өнөөдөр манайд мэргэ:жлийн холбоо маш их байна. Тэд хүчтэй, нэгдмэл  болох учиртайг гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ. 

Үндэсний томоохон компаниуд хувьцаа гарган хөрөнгийн зах зээлд гарахын тулд ашиг, орлогоос гадна засаглалаа сайжруулах чиглэлээр бодит ажил хийх хэрэгтэй. Засгийн газар үндэсний компаниудаа дэмжих бодлого баримталж байна.  Энэ удаагийн форумаас гаргах тодорхой ажил хэрэгч санал, зөвлөмжийн боломжтойг нь Засгийн газар төрийн бодлогод тусгах болно гэж Ерөнхий сайд хэллээ. Засаглалын 3 дугаар форум нь монголын бизнес эрхлэгчид, шийдвэр гаргагчдад Дэлхийн банкнаас гаргасан Компаний засаглалын стандарт хэрэгжилтийн үнэлгээний тайланг танилцуулах, компаний засаглалд тулгарч байгаа эрх зүйн болон бусад асуудлаар санал солилцож, шинэчлэл хийх нэгдмэл байр суурьт хүрэх зорилготой юм. 

Форумаар :
•    Дэлхийн банкны компаний засаглалын стандарт хэрэгжилтийн үнэлгээний тайлан
•    Компаний засаглалыг сайжруулах талаар төрийн байгууллагаас хийж байгаа ажил
•    Банкин дахь компаний засаглал
•    Хөрөнгө оруулагчдын зүгээс компаний засаглалд тавигдах шаардлага
•    Компаний засаглалын ирээдүйн зохицуулалтын шинэчлэл сэдвээр хэлэлцэж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Эдийн засаг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газар түүх, соёлын өвийг хамгаалахад хөрөнгө оруулалт хийлээ
ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ АШИГЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ
С.Батболд: Улаанбаатар хот ямар стандартаар хөгжих вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй байна
Авлигаас сэргийлэх төлөвлөгөө боловсруулах сургалт болж байна
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 5 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Засгийн газрын хуралдаанаар МИАТ ХК-тай холбоотой асуудлыг авч хэлэлцээд, тодорхой шийдвэр гаргалаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан