Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
С.Батболд : Бизнесийн орчныг шинэ шатанд гаргах нь ТОП аж ахуйн нэгжүүд, та бүхний үүрэг
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.04.20 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд бизнесийн салбартаа манлайлагч ТОП аж ахуйн нэгжүүдэд шагнал гардууллаа. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулан өргөмжилдөг ёслолын ажиллагаа ес дэх жилдээ болж, 2009 оны манлай аж ахуйн нэгжүүд тодорлоо. Ерөнхий сайд С.Батболд ТОП-100 аж ахуйн нэгжид шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж хэлэхдээ “Монгол Улсын хөгжлийн үндэс суурийг тавьж байгаа та бүхнээрээ бахархаж байна.

Улсынхаа эдийн засгийг урагш хөгжүүлж дараагийн шинэ шатанд гаргая гэвэл бизнесийн орчноо, бизнесийн салбараа төр засаг илүү бодлоготойгоор дэмжих учиртай. Ийм шаардлага ирлээ. Үүнийг хамгийн сайн ухамсарлаж, мэдэрч буй хүмүүс бол тэргүүн эгнээнд яваа та бүхэн. Засгийн газар үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдээ дэмжихийн төлөө ажиллаж байна. 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ээр зарлалаа. Уриа лоозон тавих нэг хэрэг, үүнийг ажил болгохын төлөө хамтдаа чармайх учиртай. Бизнесийн орчныг тогтвортой, нээлттэй болгох, үндэсний бизнесээ дэмжих  сэтгэлийн бөгөөд үйл ажиллагааны чармайлт байгаа гэдгийг Ерөнхий сайдын хувиар хэлье. Харилцан чармайлт илүү үр дүнд хүргэнэ.

Бизнесийн лидерүүд та бүхэн өөрийн салбартаа манлайлахын зэрэгцээ нийгэмдээ илүү хариуцлагатай, манлайлагч байгаарай. Та бүгд төр засгийн түвшинд, бодлого боловсруулах хэмжээнд хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлж хөгжүүлэх шаардлагатай.   Биднээс илүү хөгжсөн улс оронд ийм байна, бидний орчин ийм байх учиртай. Өрсөлдөх чадвартай, бизнесийн шударга орчныг Улсын Их Хурал, Засгийн газар ингэж бүрдүүлж өгөх ёстой гэсэн санал санаачилгыг бид та бүхнээс хүлээж байна. Ийм боломжийг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар байгаа гэдгийг дахин хэлье.

Энэ чиглэлээр үлгэр дууриалал үзүүлж, бизнесийн орчноо өрсөлдөх чадвартай, нээлттэй, улс төрчид нь, Засгийн газар нь харилцан ярилцдаг, сонсож хүлээж авдаг ийм хэмжээнд хүргэж, дараагийн шатанд гаргах үүрэг хариуцлага ТОП-ууд та бүхэнд ирлээ” гэсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсын хөгжилд өндөр хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан хамт олонд улам их амжилт ерөөгөөд идэвхтэй хамтын ажиллагаанд уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Эдийн засаг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд үйлдвэрчний эвлэлийнхнийг хүлээн авч уулзлаа
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 4 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
С.Батболд: Малгүй болсон өрхүүдийг үе шаттайгаар малжуулахаар төлөвлөж байна
Ерөнхий сайдад Данийн элчин сайд бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын талаар мэдээлэл хийв
Ерөнхий сайд С.Батболд: Чармайлт хоёр талаасаа байх учиртай
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан