|
|
Ерөнхий сайд үйлдвэрчний эвлэлийнхнийг хүлээн авч уулзлаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.04.20 /
|
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар болон Боловсрол, шинжлэх ухааны ажилтны ҮЭ, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга нарыг хүлээн авч уулзлаа. Тэд Монгол Улсын Засгийн газрын тэргүүнд төрийн албан хаагчдын үндсэн цалин, өндөр насны тэтгэвэр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага хүргүүлсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Засгийн газар ард иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллаж байгаа” гээд тэдний шаардлагыг одоо хийж байгаа хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд судалж үзээд хариу өгөхөө мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 4 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
|
|
С.Батболд: Малгүй болсон өрхүүдийг үе шаттайгаар малжуулахаар төлөвлөж байна
|
|
“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
|
|
|
С.Батболд : Бизнесийн орчныг шинэ шатанд гаргах нь ТОП аж ахуйн нэгжүүд, та бүхний үүрэг
|
|
Ерөнхий сайдад Данийн элчин сайд бараалхав
|
|
Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын талаар мэдээлэл хийв
|
|
|
|
|
|
|
|
|