|
|
МОНГОЛ УЛС 50 000 АМ ДОЛЛАР ХАНДИВЛАЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.05.10 /
|
Монгол Улсын Шадар сайд М.Энхболд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юү Хонгяог 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзав. 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баруун хойд Хятадын Цинхай мужид 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, 2200 гаруй хүн амь үрэгдэж, 100 000 хүн орон гэргүй болсон билээ. Монгол Улсын Засгийн газар энэхүү байгалийн гамшгийн хор хохирлыг арилгахад зориулж БНХАУ-ын Засгийн газарт 50 000 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдсэн бөгөөд Монгол Улсын шадар сайд тусламжийг гардуулан өглөө.
Тэрбээр Монгол Улсад нүүрлэсэн цас, зудын гамшгийг гэтлэн давахад Хятадын тал багагүй хэмжээний тусламж үзүүлж байсныг дурдаад, хоёр улс хүнд хэцүү цагт бие биендээ тусалж ирснийг онцлов. Элчин сайд Хятадын ард түмэн, Засгийн газрын өмнөөс талархал илэрхийлээд, тусламжийн хөрөнгийг газар хөдлөлтийн гамшгийн хор хохирлыг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд хэрхэн зарцуулсан талаар эргэж мэдэгдэнэ гэж хэллээ. Мөн уулзалтын үеэр Монгол Улсын шадар сайд М.Энхболд, Элчин сайд Юү Хонгяо нар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Вэнь Зябаогийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалынх нь бэлтгэл ажлын талаар хэлэлцэж, санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
ЕРӨНХИЙ САЙДАД ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН САНАЛАА УЛАМЖИЛЛАА
|
|
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 5 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
|
|
ЗАМ ЗАСВАРЫН АЖЛЫН ТАЛААР ҮҮРЭГ ӨГӨВ
|
|
|
Сонгуулийн хуулийн төслийн талаар санал солилцов
|
|
“Монголын хүүхдүүд” Үндэсний II их чуулганы хэлэлцүүлгийг нээж Шадар сайд М.Энхболдын хэлсэн үг
|
|
АЖЛЫН ХЭСГИЙГ АЖЛАА ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ
|
|
|
|
|
|
|
|
|