|
|
АЖЛЫН ХЭСГИЙГ АЖЛАА ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.05.06 /
|
Стандартын бодлого, хэрэгжилтийг боловсронгуй болгох, олон улсын түвшинд нийцүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг 2010 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хуралдав. Тэргүүн шадар сайдын ахалсан ажлын хэсэгт өгсөн үүргийн биелэлтийг хурлаар хэлэлцэн, цаашид эрчимжүүлж энэ сард багтаан ажлаа тайлагнахыг Ерөнхий сайд С.Батболд даалгалаа. Засгийн газрын 38 дугаар тогтоолоор Ерөнхий сайд болон Тэргүүн шадар сайдаар ахлуулсан ажлын 2 хэсэг байгуулан ажиллаж байна.
Ажлын хэсэг зах зээл, хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээг хангасан чанар, аюулгүй байдлын өндөр түвшний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг стандартаар дэмжиж хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэхэд шаардлагатай арга хэмжээг тодорхойлох зорилготой юм. Мөн Европын Холбооны улсуудын стандартыг монголдоо нутагшуулах чиглэлээр судалгаа хийж, санал боловсруулахаар ажиллаж байна. Ажлын хэсэг “Стандартын шинэчлэлийн хөтөлбөр”-ийн төслийг энэ оны 3 дугаар улиралд багтаан боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
“Монголын хүүхдүүд” Үндэсний II их чуулганы хэлэлцүүлгийг нээж Шадар сайд М.Энхболдын хэлсэн үг
|
|
Сонгуулийн хуулийн төслийн талаар санал солилцов
|
|
МОНГОЛ УЛС 50 000 АМ ДОЛЛАР ХАНДИВЛАЛАА
|
|
|
Ерөнхий сайдын нэрэмжит шагналтан Унгарт амарна
|
|
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 5 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
|
|
ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭРТ 2 ХҮН АМЬ НАСАА АЛДААД БАЙНА
|
|
|
|
|
|
|
|
|