|
|
АЗИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЗӨВЛӨЛ ИРЭХ ОНД УЛААНБААТАРТ ХУРАЛДАНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.04.09 /
|
Азийн Шинжлэх ухааны зөвлөлийн 11 дүгээр ээлжит бага хурал 2011 онд нийслэл Улаанбаатар хотноо болно. Японы Шинжлэх ухааны зөвлөлийн орлогч дарга Масатоши Цунаки тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 4 дүгээр сар 9-ний өдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдтой уулзаж энэ талаар санал солилцов. Ирэх жил болох хурлаар байгаль орчин, тэр дундаа цөлжилт, шар элсний нүүдлийг сааруулах талаар бүс нутгийн эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг бий болгох, зохицуулах тухай хэлэлцэх юм.
Хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахад Монгол Улсын Засгийн газар, Шинжлэх ухааны академи хамтарч бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана гэж Шадар сайд М.Энхболд хэлэв. Азийн Шинжлэх ухааны зөвлөлд 11 улс, 12 байгууллага нэгдээд байгаа бөгөөд манай улс 2004 онд гишүүнээр элсэн орсон. Энэ зөвлөл Азийн орнуудын соёл, нийгэм, байгалийн шинжлэх ухаан, технологийн салбарт шинжлэх ухааны солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тогтвортой хөгжил, хүн амын амьдралыг дээшлүүлэхэд шинжлэх ухаан, технологийн ололт, амжилтыг ашиглах зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцдэг юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАВ
|
|
Ерөнхий сайд С.Батболд Боаогийн чуулга уулзалтад илтгэл тавина
|
|
ТУСЛАМЖИЙН ЦУВАА 12 АЙМГИЙГ ЗОРИЛОО
|
|
|
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 4 ДУГААР САРЫН 8-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
|
|
С.Батболд:МАХН хариуцлагатай, ёс зүйтэй байх нь монгол төр хариуцлагатай, ёс зүйтэй байхын баталгаa
|
|
Ерөнхий сайд С.Батболд МАХН-ын дарга боллоо
|
|
|
|
|
|
|
|
|