Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны дөрөвдүгээр сарын 09-нд Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ыг зорилоо. Тэрбээр маргааш эхлэх Боаогийн чуулга уулзалтын нээлтийн хуралдаанд оролцож, “Ногоон сэргээн босголт: Тогтвортой өсөлтөд чиглэсэн Азийн бодит сонголт” сэдвээр илтгэл тавина. Хуралдааны дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч, Данийн Вант Улсын Ерөнхий сайд, БНХАУ-ын Дэд дарга, Лалын Бүгд Найрамдах Афганистан улсын хоёрдугаар дэд Ерөнхийлөгч нартай уулзалт хийх юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал БНХАУ-ын Засаг Захиргааны тусгай бүс Гонконгд үргэлжилнэ. С.Батболд 2010 оны дөрөвдүгээр сарын 12-нд “Гонконгийн Хөрөнгийн зах зээлд Монгол Улсын компаниуд гарах гарц” сэдэвт чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцож, тэндхийн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Гонконгийн Амбан захирагчтай уулзах юм. Айлчлалын сүүлийн өдөр буюу энэ сарын 13-нд Бээжин хотноо БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай уулзана.
Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад оронд хийж буй хоёр дахь албан айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Энхбаяр нарын албаны хүмүүс багтлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Айлчлалын сүүлийн өдөр буюу энэ сарын 13-нд Бээжин хотноо БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай уулзана.
Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад оронд хийж буй хоёр дахь албан айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Энхбаяр нарын албаны хүмүүс багтлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.