Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
“ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ ШАЛГАЛТЫН ТАЛААРХИ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.08.30 /
Монгол улсын Засгийн газраас ЕБС-ийн сурагчдын нас, бие бялдрын хэрэгцээнд тохирсон, чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан үдийн цайгаар хангах зорилгоор 2006 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж бага ангийн сурагчдыг үдийн цайгаар хангах, зардлыг төрөөс санхүүжүүлэх шийдвэр гарган мөрдөж байна.

Одоогоор ЕБС-ийн 1-5-р ангийн 274000 сурагч үдийн цайны үйлчилгээнд хамрагдаж байна. Шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан Монгол улсын шадар сайдын баталсан удирдамжаар Монгол улсын Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор батлагдсан “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хүнс, хоол үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний хангалт хийж буй тендерээр шалгарсан аж ахуйн нэгжүүд болон Ерөнхий боловсролын сургуулиудад улсын хэмжээнд шуурхай үзлэг шалгалтыг 8-р сарын 30,31–ний өдрүүдэд хийж байна.

Шалгалтын хүрээнд хоол үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний болон хангалт хийж буй аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага, Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг бэлтгэл ажлыг хэрхэн хангаж буйг шалгаж байна.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж,үр дүнг шадар сайдад танилцуулна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Мэдээний бүлэг: Хөтөлбөр , Боловсрол ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Хүнд халдварлах магадлалтай шувууны ньюкаслин өвчин гарлаа
Ерөнхий сайд С.Батболд Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Шадар сайд Энэтхэгийн ҮАБЗ-ийн Тагнуулын нэгдсэн хорооны даргыг хүлээн авч уулзлаа
Оюутолгой төслийн явцтай Ерөнхий сайд танилцлаа.
Монгол Улсын Засгийн газар 8 дугаар сарын 27-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ элсэн цөлд хуралдлаа
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан