Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
БНЧУ 4 САЯ КРОН, ХБНГУ 100.000 ЕВРОГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.03.27 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 3 дугаар сар 26-ны өдөр  БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вацлав Йилекийг хүлээн авч уулзлаа. В.Йилек Монгол Улсад нүүрлээд байгаа байгалийн гамшгийг хохирол багатай давахад зориулж БНЧУ-ын Засгийн газраас 4 сая кроны тусламж үзүүлэх болсныг уламжлав. Ерөнхий сайд байгалийн гамшигт олон малчин өрх өртөн амьжиргааны эх үүсвэргүй болж байгаа хүнд үед дотоод, гадаадын олон байгууллага эд материал, хөрөнгө мөнгө, сэтгэл санааны тусламж, дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

2010 онд Монгол Улс БНЧУ-йн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиох бөгөөд ойн үеэр зохиох арга хэмжээний төлөвлөгөөг БНЧУ-ын Элчин сайд танилцуулаад Монгол Улс-Европын Холбооны хооронд Хамтын ажиллагаа, түншлэлийн гэрээ байгуулах, Европын стандартыг Монголд нэвтрүүлэхэд дэмжин, туршлагаасаа хуваалцана гэв. Түүнчлэн Чехийн тал Европын бусад түнштэй хамтран Монголд Мэргэжлийн боловсролын төв байгуулан ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

БНЧУ-ын Элчин сайдын тавьсан саналуудыг Ерөнхий сайд С.Батболд хүлээн авснаа илэрхийлээд Монгол Улс-Европын Холбоотой Хамтын ажиллагаа, түншлэлийн гэрээ байгуулахыг БНЧУ дэмжиж байгаад талархав. Удахгүй Монгол Улсад хийх БНЧУ-ын Ерөнхий сайд Ян Фишерын айлчлал нь хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болохыг дурдаад хоёр орны цаашдын үр бүтээлтэй харилцаа, хамтын ажиллагаанд итгэлтэй байна гэв. Ерөнхий сайд мөн өдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пиус Фишерийг хүлээн авч уулзлаа.

П.Фишер Монгол Улсад учирсан байгалийн давагдашгүй хүчин зүйлийг гэтлэн давахад зориулж ХБНГУ-ын Засгийн газраас 100 000 /нэг зуун мянга/ еврогийн тусламжийг Германы Дэлхийн зөн (World vision) ТББ-аар дамжуулан үзүүлэх болсныг уламжлав. Тусламжийг зуданд нэрвэгдсэн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Төв аймгийн хоёр мянган өрхийг эм тариагаар хангах, эдгээр аймагт хорогдсон малын сэг зэмийг арилган халдваргүйжүүлэхэд зарцуулах юм.

Монгол Улсыг Европын Холбоотой Хамтын ажиллагаа, түншлэлийн гэрээ байгуулахад ХБНГУ дэмжиж ажиллах болно гэдгээ Элчин сайд илэрхийлэв. Тэрбээр Германы археологийн баг Монголын ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран Өвөрхангай аймгийн Хархорин суманд археологийн шинэ олдворууд илрүүлж байгааг дуулгалаа. Ерөнхий сайд ХБНГУ тусламж үзүүлсэнд болон Монгол Улсын Европын Холбоотой Хамтын ажиллагаа, түншлэлийн гэрээ байгуулахыг дэмжиж байгаад талархал илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
С.Батболд: Боломжуудаа хослуулах нь амжилтад хүрэх үндэс болно
Ерөнхий сайдад Дэлхийн банкны төлөөлөгчид бараалхав
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 4 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг нээж хэлсэн үг
Зарлах, шалгах, дүгнэх аргаа ил тод болгоё
ШИЛДЭГ СУРАГЧДАД ЕРӨНХИЙ САЙДЫН ТЭТГЭЛЭГ ОЛГОВ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан