Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ФОРУМД Ц.ЭЛБЭГДОРЖ ҮГ ХЭЛЖ, ЭРНАНДО ДЕ СОТО ЛЕКЦ УНШЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.02.09 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан, манай оронд анх удаа болж буй “Монголын эдийн засгийн чуулга”-ны хоёр дахь өдөр Төрийн ордонд үргэлжилж байна. Эдийн засгийн чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Чуулганыг санаачлагч болоод идэвхтэй оролцож буй төлөөлөгч та бүхэнд баярлалаа. Их чухал, ач холбогдолтой чуулган болж байна. Энэ чуулганыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа“ гэж онцлов.

Эдийн засгийн анхдугаар чуулганы хүндэт зочин нь  дэлхийн шилдэг эдийн засагчийн нэг, Перу улсын иргэн Эрнандо Де Сото юм. Тэрбээр тус чуулганы индрээс “Бүртгэлийн тогтолцооны ач тус, өмчийн эрхийг баталгаажуулах нь хөгжлийн үндэс” сэдвээр лекц уншлаа. Бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд оролцож, нээлттэй ярилцлага хэлбэрээр өрнөж буй Монголын эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр “Улсын бүртгэлийн шинэчлэл”, “Хөрөнгийн зах зээлийн шинэчлэл”, “Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь” гэсэн гурван салбар хуралдаанаар үргэлжилнэ. Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 18.00 цагаас болж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хаалтын үг хэлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ГАДААДЫН СЭТГҮҮЛЧИДТЭЙ УУЛЗАВ
ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧИД ШАГНАЛАА ГАРДЖЭЭ
С.Батболдын Засгийн газрын 100 хоног хөгжлийн гараанд хөтөлж чадсан уу?
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Ерөнхий сайд С.Батболд: Ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавина
ЕРӨНХИЙ САЙД “РОЙТЕРС” АГЕНТЛАГТ ЯРИЛЦЛАГА ӨГӨВ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан