Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧИД ШАГНАЛАА ГАРДЖЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.02.11 /
Төв аймгийн Борнуур сумын иргэн Нацагийн Батбаяр, Батсүмбэр сумын Өлзийхутагийн Баярцэнгэл нар “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгарсан бол Батсүмбэр сумын “Үдлэг” багийн малчин Очирваанийн Лхагважав “Улсын тэргүүний фермер” цол, тэмдгээр энгэрээ мялаалаа. Монгол Улсын Засгийн газрын “Атрын гуравдах аян” болон “Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөрийг хөдөө орон нутагт бүтээлчээр хэрэгжүүлэн, нэгжээс 125-220 центнер ургац хурааж, ажлын байр нэмэх, хүн амыг эрүүл хүнсээр хангах үйлсэд оруулсан бүтээлч хувь нэмэр, ажлын амжилтыг нь ийнхүү үнэлжээ.   
 
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд сар шинийн өмнөхөн Төв аймгийн Борнуур, Батсүмбэр суманд ажиллахдаа шагналыг нь гардуулсан байна. Атрын гуравдах аяны хүрээнд манай улс хэрэгцээт буудайн 78, төмсний 100, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг 60 хувь хангах зорилтоо давуулан биелүүлсэн. Үүнд хүч, хөдөлмөрөө зориулсан олон арван аж ахуйн нэгж, иргэнээс шалгарч тэргүүний гэсэн хүндтэй цол хүртсэн дээрх хүмүүст Шадар сайд М.Энхболд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэв. 
 
Улсын тэргүүний тариаланч Н.Батбаяр нь 15 жил газар тариалан эрхэлсэн бөгөөд га-гаас 280-300 центнер төмс, хүнсний ногоо хураан авч байна. Тэрээр бага орлоготой 30-35 өрхийг ажлын түр байраар, 2 иргэнийг байнгын ажлын байраар хангажээ. Төв аймгийн Батсүмбэр сумын Өлзийхутагийн Баярцэнгэл 2009 оноос Голландын Санте сортоор үрээ шинэчилж нэгжээс 225 центнер ургац хураан авсан амжилтаар улсын тэргүүний тариаланчаар шалгарлаа. Тариаланчид улсын дунджаас төмс 80-100 центнер, хүнсний ногоо 40-200 центнер илүү хураан авсан байна. Тариалангийн талбайгаа орон нутгийн болон бактерийн бордоогоор жил бүр бордож, усалгааг технологийн дагуу цагт нь хийн, хог ургамал, хортон шавьжтай гар аргаар тэмцдэг нь тэдний амжилтын үндэс болжээ.
Мэдээний бүлэг: Орон нутагт , Төв аймаг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
С.Батболдын Засгийн газрын 100 хоног хөгжлийн гараанд хөтөлж чадсан уу?
АЛДАРТ УЯАЧИД ЦОЛОО ГАРДЛАА
ЕРӨНХИЙ САЙД АХМАД ДАЙЧИН М.ЛАШИД ГУАЙТАЙ ЗОЛГОВ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ГАДААДЫН СЭТГҮҮЛЧИДТЭЙ УУЛЗАВ
ФОРУМД Ц.ЭЛБЭГДОРЖ ҮГ ХЭЛЖ, ЭРНАНДО ДЕ СОТО ЛЕКЦ УНШЛАА
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан