Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЕРӨНХИЙ САЙД “РОЙТЕРС” АГЕНТЛАГТ ЯРИЛЦЛАГА ӨГӨВ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.02.08 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 2 дугаар сарын 8-ны өдөр “Ройтерс” агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөв. Монголд анх удаа болж байгаа эдийн засгийн чуулган болон уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээл, энхийг сахиулах, сэргээн босгох үйл ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчин, өвөлжилтийн байдлын талаар сурвалжлагч асууж хариулт авлаа.

Эдийн засгийн чуулганы үеэр үндэсний хөгжлийн асуудлаар төр, засаг, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, иргэний нийгмийн гээд бүх талын төлөөлөл  хамтарч илэн далангүй ярилцаж байгааг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв. 1997 онд “Ашигт малтмалын тухай хууль” батлагдсан. Гэвч энэ хуулиар гадаадынханд давуу эрх олгож  монголчуудын эрх ашиг хохирсон гэсэн шүүмжлэл гарснаас тал талаас эрх ашгийг тэнцвэржүүлэх, ил тод, ойлгомжтой байх, тогтвортой, шударга орчинг бий болгохыг зорьж байна. 

Уул уурхайн салбарын орлогоос олох хөрөнгөөс “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан иргэддээ хувь, хишиг хүртээж эхэлсэн. Цаашид иргэдэд бэлэн мөнгө тараах бус харин эдийн засаг, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх боломжтой бусад хувилбарыг ч ярилцаж байна гэж Ерөнхий сайд хэлэв. Гадаадынхан Монгол Улсын байгалийн баялгийг ашиглан 20 тэрбум ам долларын ашиг олсон. Цаашид монголчууд өөрсдөө дэлхийн хөрөнгө, санхүүгийн зах зээлд гарч мөнгө босгох нь чухал.

Бид гадны улс орнуудаас техникийн туслалцаа, зөвлөгөө авч богино хугацаанд амжилтад хүрнэ гэсэн бүрэн дүүрэн итгэлтэй байна. Хөрөнгийн эх үүсвэрээ зөв тодруулж бодит хөрөнгө хуримтлуулах нь чухал юм гэж тэрбээр хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд С.Батболд: Ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавина
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ФОРУМД Ц.ЭЛБЭГДОРЖ ҮГ ХЭЛЖ, ЭРНАНДО ДЕ СОТО ЛЕКЦ УНШЛАА
САЙН МАЛЧИД ШАГНАЛАА ГАРДЛАА
Монголын хөгжлийн стратегийн зөвлөл байгуулах санал гаргав
ЕРӨНХИЙ САЙД ОНЫ ШИЛДЭГ БАГШ НАРТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан