Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харъяат Бат-Очирын Энхболд, Ховд аймгийн Дарви сумын харъяат Батчулууны Мөнхтөр, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харъяат Лхагвын Батмөнх, Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат Дамбын Хишигжаргал нарыг Монгол Улсын Алдарт уяач цолоор шагнасан байна. Монгол Улсын Шадар сайд, Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч М.Энхболд дээрх хүмүүст шагналыг нь гардуулж баяр хүргэв. Монгол Улсын Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу улс, бүсийн уралдаанаас 4 түрүү эсвэл 8 айраг авсан уяачид “Алдарт уяач” цол олгодог юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.