Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГА МАЛЧДАД ТУСЛАНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.02.23 /
Монгол дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд хамтран өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад туслах зорилгоор НҮБ-ын Хүмүүнлэгийн яаралтай тусламжийн сангаас 3,7 сая ам долларын тусламж авах хүсэлт гаргасан байна. 48 цагийн дараа хүсэлтийн хариу гарах бөгөөд хэрвээ шийдэгдвэл ойрын 3 сард малчид, хүүхдүүдэд тусламж, дэмжлэг үзүүлэх боломжтой болох юм. НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Рана Флауэрс 2010 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдтой уулзахдаа энэ тухай мэдэгдлээ.

Гамшгийн эсрэг Монгол Улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авч байгаад НҮБ-ын суурин төлөөлөгч талархал илэрхийлэв. НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын хандив болох 500 мянган ам доллараар орон нутагт хэрэгцээтэй зүйлсийг худалдан авч эхнээс нь хүргэж эхэлсэн байна. НҮБ-ын Хүүхдийн сан гэхэд л өвөлжилт хүндэрсэн Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн 8 сумын сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд зориулж 200 гаруй мянган ам долларын үнэ бүхий дулаан хувцас, гутал, хөнжил, бусад зүйл ачсан цувааг 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр илгээхээр төлөвлөжээ.

НҮБ-ын суурин төлөөлөгчийн газраас хандивлагч орон, олон улсын байгууллагуудын уулзалтыг энэ Пүрэв гарагт зохион байгуулж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар  ярилцахаар болсон байна. Үүнээс гадна өвөлжилт, хаваржилтын байдлын талаар гадаадын Би Би Си, Ройтерс, Блүүмберг, Австралийн Эй Би Си зэрэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж уриалга гаргажээ. Уриалгын дагуу 1 тэрбум хүртэлх ам долларын хандив, тусламж цуглах боломжтой гэж НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөөлөгч хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Гадаад харилцаа , НҮБ ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
“Хөх сүлд” групп тэрбум төгрөгийн тусламж үзүүлнэ
Монголын стандартын хоцрогдол, шинэчлэлийн талаар ярилцав
Ерөнхий сайд оюутны хотхоны төсөл зохиох ажлын хэсэг байгуулах үүрэг өглөө
ТУРК УЛС МАЛЧДАД ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАЛАА
“ТӨВ АЗИЙН НҮҮДЭЛЧДИЙН ТҮҮХ, СОЁЛЫН ТӨВ ЦОГЦОЛБОР” БАЙГУУЛНА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД “ОНЫ АЛДАРТАН” ӨРГӨМЖЛӨЛӨӨ ГАРДЛАА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан