Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ХАНДИВЫН АЯН ӨРНӨЖ БАЙНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.01.15 /
Улсын Онцгой Комиссын 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар өвөлжилтийн байдлын талаар хэлэлцэн тодорхой шийдвэрүүд гаргасан. Түүний нэг нь малчдад туслах зорилгоор хандив, тусламжийн хөдөлгөөн өрнүүлэхээр олон нийтэд хандсан уриалга юм. Энэ дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжаваар ахлуулсан хандив өрнүүлэх ажлын хэсэг ажлаа эхэллээ.

- Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд нэг өдрийн цалин

- “Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв”  ТББ “Өгөөмөр сэтгэлээ өмнийн говийнхондоо“ сэдэвт аяныг 1 дүгээр сарын 11-нээс 2 дугаар сарын 22 хүртэл өрнүүлэхээр болжээ.

- МАСЗХ-ноос өрнүүлж байгаа “Сэтгэлийн дэм” 45 хоногийн аянд үндэсний үйлдвэрлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэв. Аяны хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлалаа.   

- Өвөрхангай аймгаас төрсөн Улсын аварга цолтой бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн хандив өргөв. Оюутнууд нутгийн малчдадаа туслахаа илэрхийлж, дүүрэг бүрт хороо байгуулан иргэдийн хандивыг хүлээн авч эхэлжээ.

- Өвөлжилт хамгийн их хүндэрсэн Говь-Алтай аймгийн Хөхморьт, Халиун сумын нутгийн зөвлөл уриалга гарган Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод амьдардаг нутгийнхаа хүмүүст хүргэсэн байна. 

- Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл 2 дугаар сарын 1 гэхэд сум болгондоо 10-аас доошгүй тн тусламжийн цуваа гаргах болжээ. Хандивын данс: Хас банкны З8 дугаар салбарын 21000130. Холбогдох мэдээллийг 266165, 261528, 262015 утсаар авч болно гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

Тодруулга :
2010 оны 01 дүгээр сарын 14-нөөс 01 дүгээр сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 17-нд баруун зүгийн нутгаар, 18-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар,19-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 17-нд баруун болон говийн нутгийн зарим газраар, 18-19-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, зарим үед 24 метр, бусад хугацаанд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 м/сек хүрч ширүүснэ.

15-наас 18-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтни эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Байдраг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 18-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Мэдээний бүлэг: Онцгой Комисс ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Унгарын Засгийн газар 25.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2009.01.13
БОКСЧИН Ч.ЦЭВЭЭНПҮРЭВТ ТӨРИЙН ДАЛБАА ГАРДУУЛЖ АМЖИЛТ ХҮСЭВ
Улсын Онцгой комисс хуралдав
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2010.01.08
Тогтоолын төслийг өргөн барив
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан