Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Шадар сайд 411 дүгээр ангийн хүмүүжигч хүүхдүүдтэй уулзав
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.28 /
Монгол Улсын Шадар сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн М.Энхболд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 411 дүгээр ангид хүмүүжиж байгаа 17 хүүхдэд 2009 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шинэ жилийн бэлэг гардуулав. Мөн өдөр Хүүхдийн сургалт, хүмүүжлийн тусгай төвийн 120, Гандантэгчинлэн хийдийн Шашны сургуулийн 55 хүүхдэд бэлэг гардуулж шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

“Монгол Улсын Засгийн газар эх орны ирээдүй болсон хүүхдүүдийнхээ  төлөө онцгой анхаарч, тэдэнд үзүүлэх дэмжлэг, тусламжаа урьд жилүүдээс илүү нэмэгдүүлэх болсон. Хүүхдийг дэмжсэн, халамжилсан бодлогоосоо ухрахгүй. 2010 онд бүх шатны байгууллагад хүүхдийн эрх зөрчигдөхөөс хамгаална” гэж Шадар сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн М.Энхболд хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Шадар сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
С.БАТБОЛД : ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ТОМ МОДООР ТӨСӨӨЛВӨЛ МӨЧИР ХЭСГЭЭРЭЭ УРГАЖ БАЙГАА БОЛОВЧ ҮНДЭС НЬ ХИР ЗӨВ ТАВИГДСАН БЭ ГЭДЭГ ЭРГЭЛЗЭЭТЭЙ БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын эрүүл мэндийн салбарынхантай уулзахдаа хэлсэн үг
Ерөнхий сайд МҮОНР-д ярилцлага өглөө
Иргэн бүрт 120 мянган төгрөг олгоно
ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2009.12.24
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан