Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.25 /
“Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” болон  ”Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай“ УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргасан. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.

Хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харъяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд 2010 онд Хүний хөгжил сангаас 120,000 төгрөг олгохоор тогтоолын төсөлд  тусгасан байна. Мөн иргэний шинэчилсэн бүртгэлийг 2010 оны 10 дугаар сард багтаан явуулах, үүнтэй холбогдуулан иргэний ухаалаг үнэмлэх олгох суурь дэд бүтэц, иргэний биеийн өгөгдөлд суурилсан мэдээллийн нэгдсэн сан бий болгохоор Засгийн газар шийдвэрлэжээ. Дээрх хоёр тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлээс хүслээ.

“Хүний хөгжил сангийн тухай хууль” батлагдсантай холбогдуулан УИХ-аас Засгийн газарт тодорхой чиглэл өгсөн. Хүний хөгжил сангаас олгох мөнгөнөөс гадна бүртгэлийн асуудал яригдаж байгаа нь хэвлэл, мэдээллийн салбарын өгч байгаа дохио гэж ойлгосон. Ард иргэдийн амьжиргаатай холбоотой энэ асуудлыг холбогдох Байнгын хороо, намын бүлгүүдээр яаралтай хэлэлцүүлэн улмаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ” гэж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Иргэн бүрт 120 мянган төгрөг олгоно
Шадар сайд 411 дүгээр ангийн хүмүүжигч хүүхдүүдтэй уулзав
С.БАТБОЛД : ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ТОМ МОДООР ТӨСӨӨЛВӨЛ МӨЧИР ХЭСГЭЭРЭЭ УРГАЖ БАЙГАА БОЛОВЧ ҮНДЭС НЬ ХИР ЗӨВ ТАВИГДСАН БЭ ГЭДЭГ ЭРГЭЛЗЭЭТЭЙ БАЙНА
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2009.12.24
55 МЯНГАН ХҮН ТУН ВАКЦИН ИРНЭ
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан