Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2009.12.24
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.24 /
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭТ ЦААС ГАРГАНА

УИХ-ын 2009 оны 77 дугаар тогтоолоор зөвшөөрсөн Засгийн газрын үнэт цаасыг Улсын төсвийн алдагдал, эдийн засгийн хямралыг даван туулах зарим арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулан арилжаалахаар Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит бус хуралдаанаас шийдвэрлэлээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2009 оны 3 дугаар улирлын гүйцэтгэлээр улсын төсвийн нийт 307,1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр нийт тэнцлийн алдагдал 348,6 тэрбум төгрөгт хүрэхээр байгаа бөгөөд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрт 151,3 тэрбум төгрөг дутагдах тооцоо гарсан.

Энэ нь хувь хүний орлогын, импортын барааны гаалийн болон НӨАТ-ын, автобензин, дизелийн түлшний, онцгой албан татварын, экспортын гаалийн, улсын тэмдэгтийн хураамжийн, аж ахуйн нэгжийн орлогын, ашигт малтмалын нөөц ашигласны зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого буурсантай холбоотой юм. Иймээс үнэт цаасыг төсвийн алдагдал, эдийн засгийн хямралыг даван туулах зарим арга хэмжээнд зориулж бонд гаргах саналаа Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлж зөвшөөрүүлсэн байна.

ТОВЧХОН

• “Хүний хөгжил сангаас 2010 онд иргэн бүр хүртэх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” “Иргэний шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд, гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
• Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Баярсайхан, Э.Бат-Үүл, С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан Концессын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжээд, Засгийн газраас боловсруулсан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Концессын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ
Иргэн бүрт 120 мянган төгрөг олгоно
Шадар сайд 411 дүгээр ангийн хүмүүжигч хүүхдүүдтэй уулзав
55 МЯНГАН ХҮН ТУН ВАКЦИН ИРНЭ
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
Македон Улсын Засгийн газрын тэргүүнээс мэндчилгээ ирүүлэв
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан