Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ерөнхий сайд С.Батболд говийн аймгуудад ажиллаж байна
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.08.24 /
Монгол Улсын Засгийн газрын хуралдаан 2010 оны 8 дугаар сарын 27-ны баасан гаригт Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт болно. Хуралдаанаар дэлхийн цаг уурын дулаарал, цөлжилтийн талаар хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй Засгийн газрын гишүүд Дорноговь, Өмнөговь, Дундговь аймагт албан томилолтоор ажиллахаар 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос хөдөллөө. Ерөнхий сайд говийн аймгуудад ажиллах үеэрээ Дулааны цахилгаан станц, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагын ажилтай танилцан, аймаг, сумдын иргэд, хөдөлмөрчид, төрийн захиргааны албан хаагчидтай уулзаж төр, засгаас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, цаашдын зорилтын талаар танилцуулж үүрэг, чиглэл өгөх юм.

Мөн Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын үйлдвэрлэлийн бэлтгэл ажлын явц, төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” болон орон нутгийн өмчит “Тавантолгой” уурхай, Гашуун сухайтын хилийн боомтын ажилтай танилцахаар төлөвлөсөн байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй Засгийн газрын гишүүд 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо ирнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд фермерийн аж ахуйтай танилцлаа
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАХДАА ХЭЛСЭН ҮГ
2014 онд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулна
Ерөнхий сайдад Германы парламентын төлөөлөгч бараалхав
Ерөнхий сайд АНУ-ын БХЯ-ны газрын даргыг хүлээн авч уулзав
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Ерөнхий сайд С.Батболд БСШУ-ны сайдад үүрэг өглөө
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан