Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЕРӨНХИЙ САЙД НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.01.06 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Дебора Коминиг хүлээн авч уулзав. Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа үр дүнтэй байгааг Ерөнхий сайд тэмдэглээд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн  Монгол Улсад айлчилсан нь чухал үйл явдал гэж онцлов.

НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ, түүний үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хатагтай Дебора Коминигийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. НҮБ-тай харилцах харилцаа нь бусад улс оронд загвар болж байдгийг хатагтай Дебора Комини хэлээд Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төвийг Монгол Улсад нээсэн нь чухал үйл явдал гэж тэмдэглэв. Мөн Мянганы хөгжлийн зорилтуудыг Монгол Улс амжилттай хэрэгжүүлж байгааг хатагтай Дебора Комини үнэлэв.

2011 онд Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ой тохионо. Цаашид талууд хөгжлийн тулгамдсан асуудал, уул уурхай, байгаль орчин, хүн амын бодлого зэрэг чиглэлд хийж хэрэгжүүлэх ажлыг НҮБ тууштай дэмжинэ гэж хатагтай Дебора Комини хэллээ.
НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Дебора Комини үүрэгт ажлаа хүлээлгэн өгч бүрмөсөн нутаг буцах юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010.01.06
Тогтоолын төслийг өргөн барив
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2010.01.08
Засгийн газрын ээлжит хуралдаан 2009.12.30
Ерөнхий сайд МҮОНР-д ярилцлага өглөө
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын эрүүл мэндийн салбарынхантай уулзахдаа хэлсэн үг
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан