Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ерөнхий сайд залуучуудын чуулга уулзалтад оролцов
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.13 /
Ардчилал хэр бат бөх байхаас улс орны хөгжлийн ирээдүй тодорхойлогдоно

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны санаачлагаар Олон улсын хүүхдийн найрамдал төвд  зохиогдож буй “Нийгмийн ардчиллын төлөө” залуучуудын чуулга уулзалтад 2009 оны 12 дугаар сарын 12-нд оролцлоо. Чуулга уулзалтад 21 аймаг, 9 дүүргээс сонгогдсон 200 гаруй төлөөлөгч оролцож нийгмийн ардчиллыг тодорхойлох хариуцлагатай, боловсролтой, эрүүл, бүтээлч, эх оронч монгол залуу гэсэн 5 сэдвийн хүрээнд хамтдаа чуулж байгаа юм байна.

Төлөөлөгчид монголын залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж залуучуудын анхаарлыг хандуулах, шийдвэрлэх гарцыг хамтдаа эрэлхийлэх, залуусын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын талаар төр, засгийн түвшинд  юу хийх хэрэгтэй байгаа талаар хэлэлцэж санал бодлоо солилцлоо.  

Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ “…Бид ардчилсан Монгол улсдаа амьдарч байна. Ардчилал хэр бат бөх байхаас улс орны хөгжлийн ирээдүй тодорхойлогдоно. Залуу хүн бүр үүргээ ухамсарлаж өөрийн эрхэлсэн ажилдаа эзэн байж чадвал Монголын ардчилал бэхжих бас нэгэн үндэс болно. Өөрөөр хэлбэл залуусыг хэр ухаалаг хүлээцтэй, хариуцлагатай, бүтээлч, боловсролтой, эх оронч иргэн болж төлөвшихөөс Монголын ирээдүй шалтгаална.

Залуучууд та бүхэн даяаршсан дэлхий ертөнцийн жинхэнэ иргэн нь болж Монгол улсын өрсөлдөх чадварыг тодорхойлогч хүчин нь байх ёстой. Энэхүү чуулга уулзалт нь нийгмийн ардчиллыг шинэ шатанд гаргах үйлсийн эхлэл, Монголын залуучуудад ардчиллын үнэ цэнэ, мөн чанарыг таниулах оюун санааны чуулга байгаасай гэж хүсч байна.…” гэлээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХИЙСЭН “ДЭД БҮТЭЦ БА ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ
Ерөнхий сайд Зам тээвэр, Барилга, Хот байгуулалтын салбарт ажиллав
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН “ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ, ХҮРЭХ ҮР ДҮН” УУЛЗАЛТАНД ХЭЛСЭН ҮГ
“НИЙГМИЙН АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ” ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
Өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл хийв
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан