Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ерөнхий сайд Зам тээвэр, Барилга, Хот байгуулалтын салбарт ажиллав
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.13 /
Шинээр баригдах нисэх онгоцны буудал нум, сум хэлбэртэй байна

Ерөнхий сайд С.Батболд  2009 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Зам тээвэр, Барилга, Хот байгуулалтын салбарт ажиллав. Ерөнхий сайд энэ өдөр Чингис хаан Олон улсын нисэх буудалд очиж, МИАТ-ын Агаарын хөлгийн засвар үйлчилгээний төв Ангар болон Нислэг хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.

МИАТ ХК нь 2009 оны III улирлын дүнгээр 188300 зорчигч тээвэрлэн 45.6 сая тонн.км-ийн ажил гүйцэтгэн, 76.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 4.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа юм байна. МИАТ компанийн удирдлагууд шатахууны үнийн зохицуулалт, агаарын хөлгийн паркийг шинэчлэх зэрэг асуудалд Засгийн газраас дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Үүний дараа “Гутал” ХХК-ны байранд очиж “Улаанбаатар хотын Нисэх буудлын төсөл”-ийн ажилтай танилцав. Барилгын архитекторууд шинээр баригдах нисэх онгоцны буудлыг монгол  заншлыг илэрхийлсэн нум сум хэлбэртэйгээр, байгалийн  гэрлийг сайтар ашиглах шилэн барилгын шийдэлтэй барихаар төлөвлөж байгаа талаар Төслийн захирал Н.Энхбат ярилаа. Мөн төслийг хэрэгжүүлэхэд тулгарч буй эрчим хүч, холбооны эх үүсвэр болон санхүүжилтийн талаар санал солилцож Ерөнхий сайдын зөвлөмжийг сонслоо.

Ерөнхий сайд С.Батболд төслийн ажлыг цаг алдалгүй хийж гүйцэтгэхийн тулд хамгийн оновчтой шийдлээ эхэлж олоод, дараа нь санхүүжилтийн асуудалд анхаарах хэрэгтэйг сануулав. Түүнчлэн аюулгүй байдлыг хангах үүднээс стандартын дагуу хийж гүйцэтгэх шаардлагатай тулгамдаж байгаа асуудлын талаар Засгийн газарт танилцуулахыг Зам тээвэр, Барилга, Хот байгуулалтын сайд Х.Баттулгад үүрэг болгов. Төслийн ажилтай танилцсаны дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депо, өргөх засварын цех, их засварын цех, ашиглалтын цехүүдийн үйл ажиллагаатай танилцаж, төмөр замын мүзейг үзэж сонирхон хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдлээ бичиж үлдээлээ.

Мөн энэ өдөр Дисковери монголиа төвийн байранд хүрэлцэн ирж, ЗТБХБ-ын салбарын төлөөлөлтэй уулзаж үг хэлэв. Мөн уулзалтын үеэр тус салбарт он удаан жил ажиллаж, ажил хөдөлмөрөөрөө манлайлагч болсон Д.Эрдэнэчулуунийг “Гавъяат барилгачин” цолоор Б.Варнешкаг  “Сүхбаатарын одон”-гоор, Л.Батцоож, И.Гончигзэвэг нарыг “Алтан гадас” одонгоор, Ж.Тунгалаг, Д.Цэнджав нарыг хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагналаа.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН “ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ, ХҮРЭХ ҮР ДҮН” УУЛЗАЛТАНД ХЭЛСЭН ҮГ
Ерөнхий сайд ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцав
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРЫН СУРГАЛТ-СЕМИНАРЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХИЙСЭН “ДЭД БҮТЭЦ БА ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ
Ерөнхий сайд залуучуудын чуулга уулзалтад оролцов
“НИЙГМИЙН АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ” ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан