Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД: МОНГОЛ ТӨРИЙН СҮР СҮЛД БОЛ МОНГОЛ ЦЭРЭГ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.19 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 12-р сарын 18-нд  Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын үйл ажиллагаатай танилцан Улаанбаатар цэргийн хүрээний удирдах бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ.

Уулзалтын эхний хэсэгт шинэхэн ерөнхий сайддаа батлан хамгаалахын удирдлагууд Монгол Улсын аюулгүй байдлын орчин, зэвсэгт хүчний өнөөгийн байдал, баримталж буй бодлого, стратеги, тулгамдсан асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж санал бодлоо солилцон үүрэг чиглэл авсан юм. Өнөөгийн манай зэвсэгт хүчин тэр дундаа олон улсад энхийг дэмжих үүрэг гүйцэтгэж байгаа цэрэг дайчид маань улс орныхоо гадаад бодлого, аюулгүй байдал, эдийн засгийн хөгжилд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байгааг Ерөнхий сайд өндрөөр үнэлж байлаа. Тэрээр мөн дипломатч мэргэжилтэй, Гадаад харилцааны сайдаар ажиллаж ирсэн хүний хувьд батлан хамгаалахын уламжлал, шинэчлэлийн бодлогоо зөв хослуулж гадаад харилцааны шинэтгэл, аюулгүй байдлын нөхцөл хоёрынхоо балансыг зөв барьж ажиллахын чухлыг сануулж байлаа.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав илтгэлдээ энхийг сахиулах ажиллагаанд оролцох нь улс төр, эдийн засгийн ач холбогдлын зэрэгцээ хувь хүмүүсийн хөгжил, төлөвшилд асар их нөлөөтэй байгаагийн ганцхан жишээ нь ийм ажиллагаанд оролцоод ирсэн цэргүүд бүгдээрээ миний бахархал бол миний эх орон гэж хариулдаг болсноос харагдаж байна гэсэн юм. Энэ үгэнд Ерөнхий сайд ихээхэн догдолж “урамтай сайхан үг сонслоо, ер нь хүүхэд залуучуудаа эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд төр засаг онцгой анхаарах болно, манай зэвсэгт хүчин үүнд чухал үүрэгтэй“ хэмээн ярьлаа.  

Ерөнхий сайд энэ үеэрээ Батлан хамгаалах яамны хүндэтгэлийн өргөөнд хадгалагдаж байдаг Бүх цэргийн хар сүлдэнд хүндэтгэл үзүүлсэн юм. 1206 онд Их эзэн Чингис хаан хаан ор суусныхаа дараа есөн хөлт цагаан тугны зэрэгцээ цэргийн хар сүлдийг элч дөрвөн сүлдийн хамт бүтээн залж цэрэг, дайны үйл хэргээ даатгаснаас хойш монгол цэргийн алдар гавъяа дэлхий даяар цуурайтсан гэдэг. Энэ үеэс бүх 1930-аад оныг хүртэл цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахиж байгаад завсардаж улмаар 1992 оноос Ерөнхийлөгчийн зарлигаар дахин дээдлэн шүтэх болж хоёр жил тутамд цэнгүүлдэг болсон түүхтэй.

Үүний дараа дараа Ерөнхий сайд С.Батболд Улаанбаатар цэргийн хүрээний удирдах бүрэлдэхүүнтэй уулзалт хийж батлан хамгаалах чиглэлээр баримтлах бодлого, үзэл бодлоо танилцууллаа. Тэрээр “Монгол төрийн сүр сүлд бол монгол цэрэг. Тиймээс цэргүүдээ хуучирсан хувцастай, хангалт муутай байлгаж болохгүй. Төр зэвсэгт хүчнээ санхүүжүүлэх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлэх болно“ гэж хэлсэн нь тэнд цугласан цэргийн албан хаагчдад урам зориг өгч байв. Ерөнхий сайд мөн төрөөс зэвсэгт хүчнээ анхаарахынхаа хэрээр өндөр шаардлага тавьна, зэвсэгт хүчин гэж хэн бэ ойлголтыг хоёргүй утгаар тодорхойлж албан үүрэг гүйцэтгэх чадвар, сургалтын нэгдсэн стандартыг тогтоох нь зүйтэй гэсэн санааг хэлж байлаа гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ТӨВ, ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНД ШАДАР САЙД М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ТӨВ, ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНУУД ЗӨВЛӨЛДЛӨӨ
Тендерийн хууль эрх зүйн орчинг өөрчилж, шударга, ил тод, хөндлөнгийн хяналттай болгоё
Ерөнхий сайд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооныхонтой уулзав
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН БХЯ, ЗХЖШ, АНГИУДЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗАХДАА ХЭЛСЭН ҮГ
ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан