Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ТӨВ, ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНУУД ЗӨВЛӨЛДЛӨӨ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.21 /
2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулсан зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд М.Энхболд оролцож үг хэлэв. Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хяналтын үйлчилгээг ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид ойр байлгах, эрх үүрэг, хариуцлагын ялгаа заагийг оновчтой тогтоох, хяналт шалгалтын болон ажил үүргийн давхардлыг арилгах, анхан шатны мэргэжлийн хяналтын байгууллагын эрх мэдлийг өргөтгөх нь зүйтэй гэж Шадар сайд хэлэв. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бүтээн байгуулалтын ажлын чанар, хугацаанд онцгой анхаарч, үр дүнг дээшлүүлэх талаар бодлого боловсруулж, ажиллахыг  Шадар сайд захилаа.

Хуулиудын хийдэл, давхардлыг арилгаж, хяналт шалгалтын эрх зүйн орчинг сайжруулахын тулд нэр бүхий хуулиудыг шинээр батлах, шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны онцлог, шаардлагыг илүү нарийвчлан тусгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа Шадар сайд М.Энхболд илэрхийлэв. Бизнес эрхлэгчдэд чөдөр тушаа, саад болж байгаа стандартуудад шүүлт хийн шинээр боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох 320 гаруй стандартын жагсаалтыг МХЕГ-аас гаргасныг судалж, шийдвэрлэх нь чухал байна гэв.  

Бүх байгууллага хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, дотоод хяналтын зөв механизм бүрдүүлэн,  өөрсдөө хянах, бүх шатанд үүрэг, хариуцлагаа дээшлүүлэн ажилласнаар хөндлөнгийн хяналт шалгалтын давхардал, давтамжийг багасгах боломжтойг  ойлгуулж, дэмжин ажиллах нь чухал гэж Шадар сайд М.Энхболд тэмдэглэв. Мэргэжлийн хяналтын статистик мэдээллийн тогтолцоог бий болгож ил тод мэдээлэх, нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлэхийн зэрэгцээ мэдээллийн сүлжээ, программ хангамжийг сайжруулан хилийн боомтуудыг онлайн бүртгэл хяналтын системд холбож, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах нь тулгамдсан асуудлын нэг гэж Шадар сайд үзэж байна. 

Улсын байцаагч нарын харилцааны соёл, ёс зүйг дээшлүүлж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, дарамт шахалт, хүнд сурталгүй үзүүлж, авлигаас ангид байлгах арга хэмжээ авахыг Шадар сайд анхааруулав. “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд   байцаагчдын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, нийгмийн асуудал, ажиллах нөхцөл, баталгааг сайжруулах талаар бодитой ажил зохион байгуулах шаардлагатай гэж Шадар сайд хэлэв. Үүний дараа  Шадар сайд М.Энхболд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт байгуулсан Сургалт, мэдээлэл, үйлчилгээний төвийн нээлтэд оролцов.

Төвтэй болсоноор иргэдэд олон төрлийн үйлчилгээг  нэг цэгээс үзүүлж, цаг хугацаа хэмнэн, хүндрэл чирэгдэл багасна гэж Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар үзэж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээг http:/service.inspection.gov.mn хаягаар авах боломжтой гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Шадар сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Тендерийн хууль эрх зүйн орчинг өөрчилж, шударга, ил тод, хөндлөнгийн хяналттай болгоё
Ерөнхий сайд санхүү, эдийн засгийн салбарынхантай уулзлаа
Шадар сайд солонгосын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ТӨВ, ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНД ШАДАР САЙД М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД: МОНГОЛ ТӨРИЙН СҮР СҮЛД БОЛ МОНГОЛ ЦЭРЭГ
Ерөнхий сайд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооныхонтой уулзав
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан