|
|
ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2009.12.17 /
|
Монгол Улсын сайд-салбарын төсвийн ерөнхийлөн захирагч нартай бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн 2010 оны гэрээнд 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд гарын үсэг зурж баталгаажуулав. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Шадар сайд, Хууль зүй, дотоод хэрэг, Байгаль орчин, аялал жуулчлал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Зам, тээвэр, барилга, хот байгуулалт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Эрдэс баялаг, эрчим хүч, Эрүүл мэндийн сайд нар аймаг, нийслэлийн Засаг дарга, харъяа агентлагийн дарга нартай гэрээ байгууллаа.
Худалдан авах бүтээгдэхүүн, тоо хэмжээ, чанар, эцсийн үр дүнг үнэлэх арга замыг тодорхойлж, улсын төсвийн санхүүжилтын хэмжээг тогтоон, бүтээгдэхүүн нийлүүлэх, санхүүжүүлэх талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх нь энэ гэрээний зорилго юм. Монгол Улсын Шадар сайд М.Энхболд аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон эрхлэх асуудлын хүрээнд Онцгой байдлын Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах үндэсний хорооны удирдлагуудтай бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээ байгуулав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН БХЯ, ЗХЖШ, АНГИУДЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗАХДАА ХЭЛСЭН ҮГ
|
|
Ерөнхий сайд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооныхонтой уулзав
|
|
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД: МОНГОЛ ТӨРИЙН СҮР СҮЛД БОЛ МОНГОЛ ЦЭРЭГ
|
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 2009.12.16-ны өдөр боллоо.
|
|
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2009.12.16-нд болов
|
|
Ирэх оны 2 дугаар сард Монголын эдийн засгийн чуулга уулзалт болно
|
|
|
|
|
|
|
|
|