Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Шадар сайд ХКН-ын гадаад харилцааны сайдыг хүлээн авч уулзав
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.08.16 /
Монгол Улсын Шадар сайд М.Энхболд БНХАУ-ын Хятадын Коммунист намын ХКН Төв Хорооны Гадаад Харилцааны газрын сайд Ван Жаруй тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 8 дугаар сар 16-ны өдөр хүлээн авч уулзлаа. Шадар сайд Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын (ЗГХК) Монголын талын тэргүүний хувьд хоёр орны харилцааны тулгамдсан асуудлаар БНХАУ-ын төлөөлөгчидтэй санал солилцлоо.

Тухайлбал хоёр тал дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай байгааг тэрээр онцолсон юм. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарын мах, сүү боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улаан буудайг хадгалах байгууламж байгуулах тал дээр монголын тал хамтарч ажиллах саналтай байна гэж Шадар сайд уулзалтын үеэр хэллээ. Ноён Ван Жаруй ЗГХК-ийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж, цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улам хөгжин дэлгэрнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайдад их аварга Д.Дагвадорж ёслолын урилгаа гардууллаа
Канадын Элчин сайд нутаг буцлаа
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 8 ДУГААР САРЫН 18-НИЙ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ.
Ерөнхий сайд ХКН-ын гадаад харилцааны сайдыг хүлээн авч уулзав
Ерөнхий сайд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үүрэг даалгавар өглөө
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАХДАА ХЭЛСЭН ҮГ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан