Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
С.БАТБОЛД: БОДИТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА БҮХ САЛБАРТ ӨГӨӨЖӨӨ ӨГНӨ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.03.04 /
“Өмнө нь хийж бүтээснээ бататгаж, цаашид илүү ихийг хийх бодлогыг хамтдаа хэрэгжүүлэх ёстой. Бодитой хамтын ажиллагаа зөвхөн газар тариалан гэлтгүй бусад бүх салбараар дамжин улс орны хөгжилд хамгийн их өгөөжөө өгнө. Бодлого, зохион байгуулалт нь зөв, талуудын хамтын ажиллагаа, оролцоо сайн байвал ямар ч ажлыг хийж болдог гэдгийг бид “Атрын IIIаян”-аар харуулсан” гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэв.

Тэрээр Тариаланчдын III чуулганд оролцож байгаа төлөөлөгчдөд хандан үг хэлэхдээ ингэж онцолсон байна. Төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, тариалан эрхлэгчдийн хамтын хичээл, зүтгэлийн дүнд “Атрын III аян”-ыг амжилттай хэрэгжүүлж тавьсан зорилгоо биелүүлж чадсан. Цаашид үндэсний үйлдвэрлэл, газар тариалангийн салбараа улам хөгжүүлэхийн тулд НӨАТ болон импортын татварт анхаарах, өгч байгаа урамшууллын нэр төрлийг нэмэгдүүлэх, техник, технологоо шинэчлэх, эргэлтийн хөрөнгөөр дэмжих зэрэг шаардлагатай арга хэмжээ авахад анхаарна гэж Засгийн газрын тэргүүн тариаланчдад амаллаа.  

Гэхдээ нөгөө талдаа тариалан эрхлэгчид өөрсдөө хариуцлага хүлээж, аюулгүй, эрүүл хүнсээр иргэдээ хангах, өрсөлдөх чадвартай байх ёстойг тэрээр онцгойлон анхааруулж зарим улсын ололт, амжилтаас дурдав. Тухайлбал Канадын хамгийн хүйтэн гэгддэг нэг муж гэхэд л төмсний үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг бөгөөд төмснийх нь чанар дэлхийд хамгийн сайнд тооцогддог, Арабын Нэгдсэн Эмират Улсад өрх бүр үйлдвэрлэгч байдаг зэргийг Ерөнхий сайд жишээ болгоод гадны улс орнуудын туршлагыг судлаж, боломжтойг нь өөрийн орны онцлог, нөхцөлтэйгээ уялдуулан нутагшуулахад анхаарахыг зөвлөв.

Засгийн газраас зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад шилжүүлж байгаа энэ үед үүнд бэлэн байгаа эсэх, чадавхи,  хариуцлагаа сайжруулах гээд олон асуудлыг чуулганаараа хэлэлцэн тодорхой шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд хэллээ. Тэрээр тариаланчдад хандаж үг хэлснийхээ дараа “Атрын IIIаян”-ыг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ХХААХҮЯ, Монголын Тариаланчдын холбоо, Сэлэнгэ, Төв, Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газарт Засгийн газрын өргөмжлөл гардуулж баяр хүргэв.

“Атрын IIIаян”-ы хүрээнд манай улс өнгөрсөн онд 366.3 мянган тонн үр тариа, хураан авч жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 53.7 хувийг дотоодын ургацаас хангах бүрэн боломж бүрдсэн юм. Одоо хүнсний аюулгүй байдал, чанарт Засгийн газар онцгой анхаарч эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэх, хүнсний хангамжийн чанар, тоо хэмжээ, аюулгүй байдлыг дээшлүүлэх, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх замаар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна.  

Төр, хувийн хэвшил, иргэд, олон нийт хамтарч хүн амыг чанартай, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангаж, эрүүл мэнд, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихийн тулд “Атрын IIIаян”-ыг “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөр болгон өргөтгөж, хэрэгжүүлж эхэлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , ХХААХҮЯ ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг санаачилгатай ажиллахыг Ерөнхий сайд уриаллаа
ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН ӨНДӨРЛӨЛӨӨ
Хөгжлийн санал санаачилга, туршлага ирүүлэхийг Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд Ерөнхий сайд үүрэг болголоо
ДЭЛХИЙН БАНК, ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦИ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ
ДЭЛХИЙН ЗАЛУУ УДИРДАГЧИДТАЙ УУЛЗАВ
Эрдэс баялгийн салбарыг илүү нээлттэй, ил тод болгох арга зам хайж байна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан