Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Эрдэс баялгийн салбарыг илүү нээлттэй, ил тод болгох арга зам хайж байна
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.03.03 /
Монгол Улсын Засгийн газар стратегийн болон томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хуримтлал бий болгох, түүнээс иргэн бүрт хишиг хувь хүртээхийн зэрэгцээ эдийн засгаа улам хөгжүүлэх тулгуур салбар болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ зорилтын хүрээнд эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг ил тод байлгах нь нэн чухал гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Иргэний танхимд өнөөдөр эхэлсэн “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал” сэдэвт тусгай хуралдааныг нээхдээ хэллээ.

Тэрбээр энэ салбарын ил тод байдлыг хангах үүднээс төрийн өмчийн оролцоотой болон төрийн өмчит уул уурхайн томоохон компаниуд, тухайлбал “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнд хараат бус гишүүдийг томилон ажиллуулах бодлого барьж байгаа. Эдгээр хараат бус гишүүд нь тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангахад чухал хувь нэмэр болно гэж үзэж байгаагаа онцлоод энэчлэн анхаарч ажиллаж байгаа зүйлүүд бий.

Цаашид улам сайжруулахын төлөө ажиллана. Мөн хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар илүүтэй анхаарч ажиллаж байна. Эрдэс баялгийн салбарын талаарх бүхий л мэдээллийг  ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гэхчлэн оролцогч талуудад илүү нээлттэй, ил тод болгох талаар олон сайхан санал, санаачилга энэ хуралдаанаас гарна гэдэгт итгэж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ. 

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын шаардлагыг хангахад нэгдсэн 33 орон байдаг. Манай улс өнгөрсөн оны аравдугаар сард уг шаардлагыг хангасан дөрөв дэх орон болсон гэсэн мэдээллийг тэрбээр хуралдаанд оролцогчдод өгөөд ил тод байдлыг хэрэгжүүлснээр бид эрдэс баялгийн салбарт, цаашлаад улс орны эдийн засагт гарч болзошгүй сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлж, хөрөнгө оруулагчид болон олон улсын санхүүгийн байгууллагуудыг хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлд анхаарлыг нь хандуулах боломжтой болно гэж Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ онцлолоо.

“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал” сэдэвт тусгай хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн эдийн засгийн форумтай хамтран зохион байгуулж байна. Хуралдаанд олборлох үйлдвэрлэлийн салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын болон дотоодын компани, төрийн бус байгууллага болон хөгжлийн агентлагуудын төлөөлөл оролцож байна. Оролцогчид олборлох үйлдвэрлэлийн салбарын нээлттэй байдал ба засаглалыг бэхжүүлэх талаар хүрсэн амжилтуудад тулгуурлан цаашид улам сайжруулахад туслах арга зам судлан хоёр өдөр хэлэлцэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Эдийн засаг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ДЭЛХИЙН ЗАЛУУ УДИРДАГЧИДТАЙ УУЛЗАВ
ДЭЛХИЙН БАНК, ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦИ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ
С.БАТБОЛД: БОДИТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА БҮХ САЛБАРТ ӨГӨӨЖӨӨ ӨГНӨ
Хөгжлийн төлөө хамтдаа ярилцаж байна
Аврагчид төрийн одон, медаль хүртлээ
Засгийн газрын хуралдаан 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан