|
|
ДЭЛХИЙН ЗАЛУУ УДИРДАГЧИДТАЙ УУЛЗАВ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.03.03 /
|
Монголын эдийн засгийн чуулганд оролцож байгаа Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн залуу удирдагчдын төлөөллийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Залуу удирдагчид эдийн засгийн тогтвортой хөгжил, хөдөө аж ахуй, түүхий эдийн бирж, байгалийн баялаг, тэр дундаа үндэсний баялгийн менежмент, урт хугацааны хөрөнгө оруулалтын болон тэтгэврийн сан, санхүүжилтдутагдаж байгаа салбарууд дахь асуудлыг шийдэх гарцын талаар өөрсдийн сүлжээгээрээ дамжуулан хамтран ажиллахад бэлэн гэдгээ Ерөнхий сайдад илэрхийллээ.
Дэлхийн эдийн засгийн форум хөгжиж байгаа улс орнуудад хүрч байгаа тусламж, дэмжлэгийгбодитой, үр дүнтэй байлгахын тулд залуу удирдагчдыг ажиллуулж эхлэх болсон юм. Манай улсыг эхний ээлжинд сонгож авсны дагуу Монголын эдийн засгийн чуулганд залуу удирдагчид оролцон нөхцөл байдалтай танилцаж байна. Тухайн улс орондоо нэр хүндтэй, нийгэмд байр сууриа эзэлсэн, мэдлэг боловсролтой залуустай уулзаж байгаадаа Ерөнхий сайд баяртай байна гээд залуу хүнээс зоримог, ухаалаг, эрч хүчтэй санаа гардаг учир Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах болно гэв.
Дэлхийн эдийн засгийн форумаас тодорхой шалгуур үзүүлэлтээр Дэлхийн залуу удирдагчдыг тодруулдаг бөгөөд манай улсаас УИХ-ын гишүүн С.Оюун, УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нар шалгарсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
ДЭЛХИЙН БАНК, ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦИ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ
|
|
С.БАТБОЛД: БОДИТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА БҮХ САЛБАРТ ӨГӨӨЖӨӨ ӨГНӨ
|
|
Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг санаачилгатай ажиллахыг Ерөнхий сайд уриаллаа
|
|
|
Эрдэс баялгийн салбарыг илүү нээлттэй, ил тод болгох арга зам хайж байна
|
|
Хөгжлийн төлөө хамтдаа ярилцаж байна
|
|
Аврагчид төрийн одон, медаль хүртлээ
|
|
|
|
|
|
|
|
|