Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
С.Батболд: Өрсөлдөх чадвартай боловсрол эзэмших нь юунаас чухал
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.09.01 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ албанд томилогдсоныхоо дараахан тус сургуулийг зорьж, боловсролын салбарын төлөөлөлтэй уулзах үеэрээ боловсролын талаар баримтлах бодлогоо тодорхойлж байсан билээ. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр тэрбээр улсынхаа ирээдүйн хөгжлийг тодорхойлох, хөдөлгөх хүч бэлтгэх том уурхай болсон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрдэмтэн багш, оюутнуудтай дахин уулзлаа.

Ерөнхий сайд С.Батболд тэнд хэлсэн үгэндээ “Боловсролын бодлого маш тодорхой. Дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай боловсролыг эх орондоо эзэмших боломжийг буй болгох зорилтыг дэвшүүлж, энэ хүрээнд тулгамдсан болон ойрын ирээдүйд хийж хэрэгжүүлэх ажлаа ч бас товлож хэлж байлаа. Жилийн өмнө товлож тодорхойлсон ажил үйлс өнөөдөр хэрхэн хэрэгжиж байна гэдэг нь хамгаас чухал” гэж тодотгоод хичээлийн шинэ жилийн нээлтийн баярын энэ өдөр эргээд харахад дэвшүүлсэн зорилтынхоо хүрээнд бидэнд хийж хэрэгжүүлсэн ажил чамгүй байна гэсэн юм.

Энэ хичээлийн жилд төрийн өмчит 16 их, дээд сургууль шинэчилсэн бүтцээр ажиллах бөгөөд их сургуулийн хотхон байгуулах ажлыг нийслэлийн Налайх дүүргийн Шивэртийн хөндийд эхлүүлэх асуудлыг шийдвэрлэж, зохих бэлтгэлийг хангаад байгаа талаар Ерөнхий сайд С.Батболд дурдлаа. Мөн Хотхон байгуулах ажлын эхний ээлжинд ШУТИС хамрагдаж байгаагийн дээр БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 270 сая гаруй юанийг ШУТИС-ийн хотхоны хөрөнгө оруулалтад зориулна гэсэн мэдээллийг оюутан багш нар алга ташин хүлээн авлаа.

“Хүний хөгжил сан”-гаас иргэдэд үзүүлэх үйлчилгээнд боловсролын тодорхой үйлчилгээг хамруулаад байгаа. Их, дээд сургууль, коллежиуд сургалтын төлбөрийг энэ намар бүтэн жилээр бус, 9-12 дугаар сард ногдох хэсгийг суралцагчаас авахаар зохицуулсан. Цаашид сургалтын сангаас үзүүлдэг зээл, буцалтгүй тусламжийн журам шинэчлэгдэх бөгөөд агуулга нь суралцагчдын сурлагын чанарыг дэмжихэд чиглэгдэнэ гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ онцлоод төр, засгаас баримталж байгаа бодлогыг манай их, дээд сургууль коллежийн удирдлага, хамт олон, оюутан суралцагчид хичээл зүтгэлээрээ тууштай дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

Мөн даяаршлын зуун дахь дэлхий ертөнц хөгжил, хүний сайн сайхны төлөөх өрсөлдөөнд хэн илүү чадвартай, хүчтэй нь амжилт олно. Монголчууд өрсөлдөөнөөс хоцрохгүйн тулд чанартай, өрсөлдөх чадвартай боловсрол эзэмших нь юунаас чухал болохыг гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболд эрдмийн баярын энэ өдөр оюутнуудад захиж хэллээ.

ШУТИС-ийн харьяа 17 сургуульд энэ хичээлийн жилд 30 гаруй мянган оюутан суралцана. Мөн 1200 эрдэмтэн багш, мөн тооны ажилтан, ажилчин ажиллана. 134 мэргэжлээр бакалвр, магистрийн, 76 чиглэлээр докторын сургалт явуулдаг Монгол Улсын нэр хүнд бүхий тус сургуульд энэ жил шинээр 500 гаруй оюутан элсэн суралцаж байна. 

Тус сургуулийн ректор, Монгол Улсын гавьяат багш Б.Дамдинсүрэн хичээлийн шинэ жилийн нээлтийн үгэндээ  “Боловсролын системийг хөгжүүлэх, түүний дотор дээд боловсролын системийг шинэчлэх мэргэжилтэн бэлтгэх чанарыг дээшлүүлэх, боловсролын үйл ажиллагааг явуулах таатай орчныг бий болгох, Монголын залуучуудыг сурч боловсрох, мэргэжил эзэмшихэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар маш чухал шийдвэрүүдийг Таны удирдаж байгаа хамтарсан Засгийн газар гарган хэрэгжүүлэх алхмуудыг амжилттай явуулж байгаад баярлаж байгаагаа энэ ялдамд илэрхийлье” гэж нээлтийн үгэндээ онцоллоогэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
С.Батболд: Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах том боломж та бүхний өмнө байна
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ.
Ерөнхий сайд С.Батболд ахмад дайчдад баярын мэнд хүргэлээ
Сурагчдын үдийн хоолны чанар, сургалтын орчинд онцгой анхаарахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Шадар сайд Энэтхэгийн ҮАБЗ-ийн Тагнуулын нэгдсэн хорооны даргыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд С.Батболд Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан