|
|
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛОВ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.04.01 /
|
Хүүхдийн төлөө сангийн Удирдах зөвлөлийн хуралдаан 2011 оны 4 дүгээр сар 1-ний өдөр боллоо. Хуралдаанаар тус сангийн 2010 оны үйл ажиллагааны тайлан, 2011 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн хуваарь болон Хүүхдийн төлөө санд төсөл хүлээн авах журмын асуудлыг хэлэлцлээ. Хурлаар уг сангийн 2011 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн хуваарийг 5-р сарын нэгэн хүртэл баталж, Шадар сайдын ахлах зөвлөх Л.Төмөрбатаар ахлуулсан Ажлыг хэсгийг байгуулан, Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, санхүүжилтийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг дахин хэлэлцэхээр боллоо.
Мөн Хүүхдийн төлөө санд төсөл хүлээн авах журамыг дахин боловсруулж Удирдах зөвлөлийн хуралдаанд оруулж ирэхийг үүрэг болгов. Цаашид сангийн хөрөнгийг үр дүнтэй, хүүхэд рүү чиглэсэн арга хэмжээ, төсөл, хөтөлбөрт зарцуулах зэрэгт анхаарч ажиллахыг Засгийн газрын Хүүхдийн төлөө сангийн тэргүүн Шадар сайд М.Энхболд хэлж байна. 2010 онд Хүүхдийн төлөө сан нийт 220,816,4 мянган төгрөгийн санхүүжилтээр “Олон нийтэд түшиглэсэн хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээ” “Урлаг, соёл, хэвлэл мэдээллээр дамжуулан хүүхдийн эрхийг дэмжихүй”, “Өсвөр үеийнхнийг мансуурлаас сэргийлэх”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүчирхийллээс хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах” зэрэг 9 төрлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
Байнгын ажиллагаатай зөвлөл ажиллах журмаа баталлаа
|
|
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН ЭСРЭГ АМЕРИКЧУУДТАЙ ХАМТ ТЭМЦЭНЭ
|
|
ХОНКОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ
|
|
|
ЗАСГИЙН ГАЗАР 2.7 САЯ ИРГЭНЭЭ ТАВАНТОЛГОЙН ОРДЫН ЭЗЭН ГЭСНИЙГ БАТАЛГААЖУУЛСАН ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
|
|
С.БАТБОЛД: МОНГОЛ ХҮН ЭХ ОРОНДОО АЖИЛТАЙ ХӨДӨЛМӨРТЭЙ, САЙХАН АМЬДРАХ ЦАГ ИРЖ БАЙНА
|
|
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Хөдөлмөрийн яармаг”-ийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг
|
|
|
|
|
|
|
|
|