|
|
ХОНКОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.04.04 /
|
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Хонконгийн Хөрөнгийн биржийн ТУЗ-ын дарга Роналд Аркулли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Засгийн газрын тэргүүн Монголын компаниудын хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах, Монгол Улсад хэрэгжих төмөр зам, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийн тулд олон улсын хөрөнгийн биржүүдтэй хамтран ажиллах явдал чухал байгааг илэрхийлээд цаашид туршлага солилцох, боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэллээ.
Ноён Роналд Аркулли хэлэхдээ Хонконгийн Хөрөнгийн биржийн төлөөлөгчид танай улсад найм дахь удаагаа ажлын айлчлал хийж байна. Монгол Улсын эдийн засаг маш хурдацтай хөгжиж байгааг бид харж байна. Танай Засгийн газраас хөгжлийн бодлогын чухал алхмуудыг шийдэмгий хийж байгаад баяр хүргэе гэлээ. Мөн ноён Роналд хөрөнгийн биржийнхээ үйл ажиллагааны талаар танилцуулаад тус биржид бүртгэлтэй Монголын гурван компанийн хувьцаа амжилттай явж байгааг тэмдэглэлээ. Мөн сүүлийн үед Австрали, Өмнөд Африкийн компаниуд Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах сонирхол нэмэгдэж байгаа тухай яриад Монгол Улсын Засгийн газартай уул уурхай, дэд бүтэц санхүүгийн чиглэлийн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Хонконгийн хөрөнгийн бирж хамтран ажиллахад бэлэн байна гэлээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН АЖИЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЖИГДЭРЧЭЭ
|
|
Монголын Хөрөнгийн биржийг хөгжүүлэхдээ сургалтад түлхүү анхаарахыг Ерөнхий сайд хүслээ
|
|
Монгол Улсын Засгийн газрын хуралдаан 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
|
|
|
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН ЭСРЭГ АМЕРИКЧУУДТАЙ ХАМТ ТЭМЦЭНЭ
|
|
Байнгын ажиллагаатай зөвлөл ажиллах журмаа баталлаа
|
|
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛОВ
|
|
|
|
|
|
|
|
|