|
|
ШАДАР САЙДЫН САНААЧИЛГЫГ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ДЭМЖИЖ БАЙНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.04.18 /
|
“Хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачилга”-ыг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжиж, хамтран ажиллана. НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, хатагтай Рана Флауэрс 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Шадар сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн М.Энхболдтой уулзахдаа энэ тухай хэллээ. Нийгэм, ахуйн болон зам, тээврийн осол, дарамт, хүчирхийлэл, хүнд хөдөлмөр, гамшгийн аюулаас сэргийлэх гэсэн 5 чиглэлээр хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийг хангаж, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд бүх талын хамтын ажиллагааг дэмжих санаачилгыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд гаргасан юм.
Энэ хүрээнд бодитой, тухайлбал хүүхдийн хөдөлмөрөөс сэргийлэхийн тулд хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах, уул уурхайн салбарын хөгжлийн сөрөг нөлөө, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрөөс хамгаалах зэрэг үр дүнд хүрсэн олон ажил хийнэ. Мөн хүүхдийг дарамт, хүчирхийлээс хамгаалах үүднээс хүүхдийг эмзэг байдал, эрсдэлд оруулж болох хүчин зүйл, шалтгааныг ойлгуулах, түүнийг арилгах, урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагч, хүүхэдтэй ажилладаг хүмүүсийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хүүхдийн эрх, хамгаалалд олон нийтийн анхаарлыг хандуулах, хүүхдийн эсрэг гэр бүл, нийгмийн орчны дарамт, хүчирхийллээс сэргийлэх, хууль зөрчсөн хүүхдийн эрхийг хамгаалах зорилт дэвшүүлсэн байна.
Санаачилгын хүрээнд зохион байгуулалтын ажил эхэлсэн бөгөөд тусгай хөтөлбөр хэрэгжүүлэн энэ оны 3 дугаар улиралд эхний үр дүнг нь тооцохоор төлөвлөжээ. Санаачилгыг хүүхдийн төлөө чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд дэмжиж байгаагаа илэрхийлэн хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсаар байна. Талууд хамтран ажилласны дүнд эцэг эх, гэр бүлд хүүхдээ анхаарч, халамжлах уламжлалт зан үйл сэргэн, хүүхдийг хүмүүжүүлэх эерэг аргад суралцаж, өдөр тутам хүүхдэд тавих анхаарал нэмэгдэх юм.
Мөн хүүхдүүд осол гэмтэл, аюул заналаас сэргийлэх, өөрийгөө хамгаалах чадварт суралцах бөгөөд хүүхдийн эрхийн байдалд олон нийтийн зүгээс хөндлөнгийн хяналт тавих, яаралтай тусламж хүргэх эрмэлзэл бий болно. Түүнчлэн нийгэмд хүүхэд, гэр бүлд чиглэх үйлчилгээ нягтарч, үр дүнг хангах хамтын ажиллагаа бэхжих юм хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
Ерөнхий сайд уурхайчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
|
|
6 ГАЗАРТ ГАРСАН ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛЖЭЭ
|
|
Засгийн газрын хуралдаан 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
|
|
|
С.Батболд: Эрх мэдэл албан тушаалтнуудад ээлтэй шүүхийн салбарыг шинэчилж, ард иргэдийн эрх ашгийг хамгаалдаг, шударга ёсыг эрхэмлэдэг болгох ёстой
|
|
“ДУУЛИАН-2020” ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ
|
|
ЮНЕСКО, СОЛОНГОСУУДТАЙ ХАМТАРЧ ИННОВАЦИЙН КЛАСТЕР БАЙГУУЛНА
|
|
|
|
|
|
|
|
|