Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЮНЕСКО, СОЛОНГОСУУДТАЙ ХАМТАРЧ ИННОВАЦИЙН КЛАСТЕР БАЙГУУЛНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.04.14 /
Монгол Улсын Ерөнхий сайдыг БНСУ-д айлчлах үеэр талууд хамтран ажиллахаар Санамж бичиг байгуулсны дагуу өндөр технологийн инновацийн кластер байгуулах ажил эрчимжиж байна. Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газар “Мэдээлэл, холбооны өндөр технологийн инновацийн кластер байгуулах үндэсний хөтөлбөр” боловсруулж Засгийн газраар батлуулах гэж байгаа бөгөөд хамтран ажиллах, туршлага солилцохоор гадны байгууллагын төлөөллийг урьжээ.

ЮНЕСКО-гийн хөтөлбөрийн мэргэжилтэн, доктор Ёслан Нур, Дэлхийн технологийн паркийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, профессор О. Дог-сонг тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч уулзан энэ талаар ярилцсан байна. БНСУ-д хийсэн айлчлалын үеэр тохиролцсон зүйл ажил хэрэг болж байгаад Ерөнхий сайд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, өндөр технологийн инновацийн кластер байгуулахад туслалцаа, дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж байгаад төлөөлөгчдөд талархав.

Өндөр технологийн төсөл хэрэгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ажиллахад Монгол Улсын Засгийн газар анхаарч байна. Өндөр технологи, боловсрол, судалгаа, шинжлэх ухааны болон “Их, дээд сургуулийн оюутны хотхон”, “Цахиуран хөндий” зэрэг томоохон төслүүдийн уялдаа холбоог хангаж, нэгдсэн бодлого, зохицуулалттайгаар хэрэгжүүлэхэд ЮНЕСКО, Дэлхийн технологийн паркийн холбоо туршлагаасаа хуваалцана гэдэгт итгэлтэй байна гэж тэрээр хэллээ.

Ногоон эдийн засаг, байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрийн дүнд эдийн засаг хөгжиж, үр дүнд нь иргэдийн амьжиргаа дээшилдэг байх нь чухал гээд энэ чиглэлээр туршлага хуримтлуулсан олон улсын товчоо байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. ЮНЕСКО, Дэлхийн технологийн паркийн холбооны төлөөлөгчид манай улсад ирж холбогдох байгууллагын хүмүүстэй уулзан мэдээлэл, технологийн өнөөгийн байдал, хөгжлийн цаашдын төлөв зэргийн талаар судалгаа хийж байгаа юм.

Инновацийн кластер, “Цахиуран хөндий” байгуулах Монгол Улсын Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ. Цаашид 4 үе шат бүхий ажлын “Мастер төлөвлөгөө” боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Инновацийн кластер, “Цахиуран хөндий”, их, дээд сургуулийн оюутны хотхон байгуулах төсөл, хөтөлбөрийг цогц хэлбэрээр хэрэгжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгтэй байна гэж төлөөлөгчид хэлэв. Уулзалтын үеэр мэдээлэл, холбооны өндөр технологийн инновацийн кластер байгуулсан БНСУ-ын туршлага, олсон ололт, амжилтын талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
“ДУУЛИАН-2020” ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ
С.Батболд: Эрх мэдэл албан тушаалтнуудад ээлтэй шүүхийн салбарыг шинэчилж, ард иргэдийн эрх ашгийг хамгаалдаг, шударга ёсыг эрхэмлэдэг болгох ёстой
ШАДАР САЙДЫН САНААЧИЛГЫГ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ДЭМЖИЖ БАЙНА
Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдаж, 1000 морин хуурч хөгжимдөнө
Засгийн газрын хуралдаан 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
XX зуунд нэвтрүүлсэн Зөвлөлтийн боловсролын тогтолцоог XXI зуунд Кембрижийн олон улсын стандартаар солих галт тэрэг хөдөллөө
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан