Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.05.06 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотноо хүрэлцэн ирэхэд Чойбалсан цэргийн хүрээний хүндэт харуул жагсаж, хөгжимд төрийн дуулал эгшиглэв. Дараа нь Ерөнхий сайд Хан-Уул цогцолбор сургуулиар орлоо. Тэрээр энэ сургуульд 1-4 дүгээр ангид суралцаж байсан бөгөөд А үсэг заасан багш Н.Долгормаа, нэг ангийнх нь хүүхдүүд хүрэлцэн ирсэн байлаа.

Ерөнхий сайдыг сурч байх үеийн ангийн журналыг цогцолбор сургуулийн захирал Г.Бүдтуяа гүйцэтгэх засаглалын тэргүүнд сонирхуулсан нь гэнэтийн бэлэг байлаа.  “5 онцын эзэн”, номын сайн нөхөр болж байсан Ерөнхий сайдын ангийнхантайгаа авахуулсан гэрэл зургууд, цагаан толгойн унших, дуу, алгебр, зэрэг хичээлд онц дүн авч байсныг гэрчлэх журналын хуулбар, ангийн багш, найз нарынх нь дурсамж бүхий самбарыг сургуулийн хананд байрлуулсан байлаа.

С.Батболд онцсайн сурдаг, сахилга батаар тэргүүний сурагч. Ангийн ахлагчаар олон жил ажиллаж, хичээлээс гадуур янз бүрийн ажил зохион байгуулахад их тус болдог байсан гэж багш Н.Долгормаа хуучиллаа. Ерөнхий сайд хүүхдүүдэд сайн суралцахыг захиж, багш нарт ажлын амжилт хүсэн улсын тэргүүний сургууль болохыг  ерөөгөөд иж бүрэн  компьютер бэлэглэсэн байна.

Засгийн газар боловсролын салбарт шинэчлэл хийж, иргэддээ чанартай боловсрол олгохын тулд Кембрижийн стандартыг нэвтрүүлж эхэлсэн. Энэ стандарт улсын хэмжээнд бүрэн нэвтэрснээр олон улсын жишигт нийцсэн, чанартай, өндөр боловсролтой хүмүүс бэлтгэгдэнэ. Боловсролтой иргэд улс орны хөгжлийн гол түлхүүр. Иймээс улс орны ирээдүйг авч явах сурагчдад чанартай боловсрол олгох нь чухал байгааг Ерөнхий сайд багш сурган хүмүүжүүлэгчдэд захиж байлаа.    

Сургуулийн захиргаа Ерөнхий сайд С.Батболдыг хүндэт төгсөгчөөрөө өргөмжилж, нэрэмжит танхимыг нь байгуулжээ. Сургуулийнхаа шинэ барилгын шав тавих ёслолд Ерөнхий сайд оролцлоо. Тэрээр 40 жилийн өмнө сургуулийнхаа хашаанд мод тарьж байснаа дурсаад дахин нэг мод суулгалаа.

Дараа нь Ерөнхий сайд аймгийн төвд байгуулах гэж байгаа Хүүхдийн паркаар орсон байна. Хүүхэд, багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх энэ паркад морин тойруулга, мөргөлддөг машин, эргэлддэг дельфин, алсыг харагч, бусад тоглоом байрлуулах юм. Ингэснээр нэг цагт ойролцоогоор 300 хүүхэд тоглох боломжтой болно гэж аймгийн удирдлага танилцуулаад хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ.

Хур бороо, нартай энэ өдрийг энд ирсэн хүүхэд, багачууд улам чимж байна. Парктай болох гэсэн хүүхдүүдийн хүслийг аймгийн удирдлага хүлээн авч энэ зун тохиох 80 жилийнхээ өмнө ашиглалтад оруулах гэж байгаад талархаж байна. Засгийн газар хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлэхэд анхаарна  гэж  Ерөнхий сайд хэллээ. Бусад аймагт ч гэсэн хүүхдийн парк байгуулах санаачилга гаргаж байгааг Засгийн газар дэмжинэ. Хамтын хичээл зүтгэлээр хүүхдүүдийнхээ төлөө ажиллая гэв.

Ерөнхий сайд С.Батболд мөн өдрийн орой Чойбалсан хотын иргэдтэй уулзаж төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн талаар мэдээлж, иргэдийн санал, бодлыг нь сонссон байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн маргааш Чойбалсан хотноо болох “Монгол мал үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил” сэдэвт зүүн бүсийн зөвлөгөөнд оролцон үг хэлсний дараа Халх гол сумыг зорино гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.   



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ДОРНОДЧУУД ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫГ ДЭМЖИЖ БАЙНА
ЗҮҮН ХЯЗГААРТ АЖИЛ ХӨДӨЛМӨР БУЦАЛЖ БАЙНА
ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ АНХААРАХ ЗҮЙЛ БАГАГҮЙ БАЙНА
МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ТҮҮХЭНД ТОДООР БИЧИГДСЭН СҮХБААТАР СУМАНД АЖИЛЛАЛАА
Нутаг орноо бие даан хөгжүүлэх боломж, гарц нь та бүхний гарт бий
Хур бороо дагуулж ирсэн Ерөнхий сайдыг Сүхбаатарчууд хүндэтгэн хүлээн авлаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан