Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
БУЛГАН АЙМАГТ ИНГЭ ИХЭРЛЭЖЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.05.11 /
XVIIжарны “Илжиг” хэмээх төмөр туулай жилийн хаврын адаг сард Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн малчин Чойгадилын Эрдэнэцогтын малладаг тэмээн сүргийн хүрэн ингэ ихэрлэжээ. Ч.Эрдэнэцогт Монгол Улсын даян аварга А.Сүхбатын тэмээн сүргийг малладаг юм байна. Монголчууд бод мал ихэрлэх нь мал сүрэг өсөхийн шинж хэмээн бэлэгшээж харъяа эзэн ноёндоо айлтгадаг байсан уламжлалтай. Энэ дагуу Булган аймгийн Засаг дарга М.Оюунбат 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод энэ тухай уламжилж, ихэр ботгоны зургийг хүлээлгэн өгөв.

Ингэ ихэрлэсэн нь малын удам зүйн ховор тохиол, төр төвшин, түмэн олон амгалан байхын дүүрэн бэлэгшээл хэмээн Монгол Улсын Засгийн газар хүлээн авч байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Тэрээр малын хишиг буян арвижин дэлгэрч байхын өлзийтэй ерөөл өргөн дэвшүүлж, төрт ёсны эртний уламжлалын дагуу малчин Ч.Эрдэнэцогтод өргөмжлөл, аймгийн Засаг даргын Тамгын газарт мөнгөн буйл гардуулав. Булган аймаг 800 гаруй тэмээтэй бөгөөд 2 жилийн өмнөөс малчид Өмнөговь, Баянхонгор аймгаас тэмээ авч маллах нь нэмэгдэж эхэлжээ.

Өнгөрсөн жилийн тооллогоор нийт 2 сая 360 гаруй мянган мал тоолуулж малынхаа тоогоор улсад 4 дүгээр байрт орсон Булган аймагт энэ хавар 800 орчим мянган мал төллөнө. Өнөөдрийн байдлаар нийт малын 70 хувь нь төллөж, төл бойжилт 97 хувьтай байгаа тухай аймгийн Засаг дарга хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
АЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨХ ЧАДАВХЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
ТӨР, ЗАСГААС НИЙСЛЭЛ ХОТЫГ БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭ
ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ АНХААРАХ ЗҮЙЛ БАГАГҮЙ БАЙНА
ЗҮҮН ХЯЗГААРТ АЖИЛ ХӨДӨЛМӨР БУЦАЛЖ БАЙНА
ДОРНОДЧУУД ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫГ ДЭМЖИЖ БАЙНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан