Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
АЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨХ ЧАДАВХЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.05.12 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 5 дугаар сар 12-ны өдөр Монголын иргэний агаарын тээврийн Изинес эйрвэйз компани Японы Олл Ниппон Эйрвэйз /АНА/ компанитай урт хугацааны хамтын ажиллагаа, стратеги түншлэл байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо. Монгол, Японы хооронд агаарын тээврээр зорчигчдод найдвартай, шуурхай үйлчилгээг хүргэх, шинэ стандарт нэвтрүүлэх, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг сургах, агаарын хөлгийн ашиглалт үйлчилгээ, удирдлагын менежмент, аюулгүй ажиллагаа зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар талууд тохирчээ.

Энэхүү түншлэл нь агаарын тээврийн салбарт төдийгүй, Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулаад зогсохгүй, Азийн зах зээлд өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц болно хэмээн АНА компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Кэйсүкэ Окада ёслолын үеэр хэллээ. АНА компани нь 1952 онд байгуулагдаж эдүгээ Японы болон дэлхийн 76 хот руу нийт 164 олон улсын болон орон нутгийн чиглэлд 228 агаарын хөлгөөр үйлчилдэг байна. Жилийн орлогоороо дэлхийд эхний наймд эрэмбэлэгддэг тус компани зорчигчдын тоогоор Япондоо тэргүүлж байна. 



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ТӨР, ЗАСГААС НИЙСЛЭЛ ХОТЫГ БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭ
Монгол улсын хөгжлийн түүх нэгээр нэмэгдлээ
С.БАТБОЛД АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ИХ АЯНД ХАМТДАА ЗҮТГЭХИЙГ УРИАЛЛАА
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
БУЛГАН АЙМАГТ ИНГЭ ИХЭРЛЭЖЭЭ
ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ АНХААРАХ ЗҮЙЛ БАГАГҮЙ БАЙНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан