Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ТӨР, ЗАСГААС НИЙСЛЭЛ ХОТЫГ БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.05.12 /
Монгол Улсын төр, Засгийн газар нийслэл Улаанбаатар хотыг эрх зүй, санхүү, бие даасан байдал гээд бүх талаар дэмжинэ. Ийм боломж ч бүрдсэн. Одоо хийж байгаа ажлаа орчин үеийн стандартад нийцсэн, нээлттэй, чанартай, бодитой байхад хот өөрөө анхаарах ёстой. Утаа, замын түгжрэл гээд олон жил ярьсан зүйлийг шийдвэрлэх боломжийг ч төр, засаг бүрдүүлж байна. Засгийн газар нийслэл хотыг дэмжихийн зэрэгцээ шахаж шаардаж, хариуцлага ярина. Хийж байгаа ажлын эцсийн дүнд иргэдийн ая тухтай амьдрах орчин сайжирсан байх учиртай гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ.

Тэрээр Нүхт цогцолборт болсон “Улаанбаатар хот-Төр, хувийн хэвшлийн түншлэл” зөвлөлдөх уулзалтад оролцохдоо ингэж тэмдэглэв.

“Концессийн тухай” хууль УИХ-аар батлагдсаныг нийслэл хот ашиглаж, бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлэн, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлж, хувийн хэвшил, иргэний нийгэмтэйгээ хамтран хатуу хяналт тавих хэрэгтэй гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо.

Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрөөс эхлээд орон сууц, авто болон төмөр зам барих, үйлдвэржүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гээд  томоохон  зорилт тавин хэрэгжүүлж байгаа юм. Эдгээрийг “Концессийн тухай” хуулийн хүрээнд, бодит үр дүнд хүргэхэд талууд хоорондын уялдаа холбоо чухал гэж Ерөнхий сайд үзэж байна.

Банк, санхүү, хөрөнгө оруулалтаас гадна 800 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, уул уурхайн салбараас орох орлогыг дэд бүтэц, орон сууц, үйлдвэр, хүнээ хөгжүүлэх зэрэгт зарцуулан, БНХАУ-ын Хөгжлийн банкны 500 сая ам.долларыг нийслэлийн бүтээн байгуулалтад зориулахаар төлөвлөж байгааг тэрээр жишээ болголоо.

Цаашид концессийн зарчмаар хэрэгжүүлэх төслүүдийн урьдчилсан шалгаруулалт зарлагдаж эхэлж байгаа энэ үед дотоод, гадаадын аль болох олон оролцогчийг оролцуулж нээлттэй өрсөлдөөн өрнүүлэх, үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжихийн зэрэгцээ шилдэг технологи, ноу-хаутай, үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан гадны туршлагатай компани, байгууллагуудтай хамтран ажиллахыг нийслэлийн удирдлагуудад Ерөнхий сайд С.Батболд чиглэл болгов. 

 “Улаанбаатар хот-Төр, хувийн хэвшлийн түншлэл” зөвлөлдөх уулзалтын үеэр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх 44 төслийг төсөл тус бүрээр хэлэлцэж байна. Түншлэлийн хүрээнд их хэмжээний хөрөнгө шаардлагатай төслүүдийг төсвийн хөрөнгө, санхүүжилт хүлээлгүй, төр, дотоод, гадаадын хувийн хэвшлийнхэнтэй хамтран харилцан ашигтай, удаан хугацааны гэрээ байгуулж хэрэгжүүлэхээр нийслэл хот төлөвлөжээ.

Энэ хүрээнд Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн гүүрээс Яармагийн товчоо хүртэлх 18 км, Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22,5 км, Ар зайсан-Их Монгол Улсын гудамжны 3,8 км, Шаргаморьтын  уулзвараас Гүнтийн даваа хүртэлх 5 км замаас гадна СХД, Багануур дүүрэгт байгуулах Нийслэлийн ахмадын сувилал, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, хүүхдийн цэцэрлэг зэрэг төслийн концесс олгох шалгаруулалтыг зарлаад байна. 

Цаашид автобусны эцсийн зарим буудлыг үйлчилгээний төвийн хамт цогцоор нь шинэчлэх, цэвэрлэх байгууламжийн төсөл, нүхэн гарц барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг концессийн гэрээгээр гүйцэтгүүлэхээр төлөвлөжээ. “Улаанбаатар хот-“Төр, хувийн хэвшлийн түншлэл” зөвлөлдөх уулзалтад нийслэлийн төр, захиргааны байгууллагаас гадна манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагууд, дотоод, гадаадын хувийн хэвшлийн 120 гаруй хүн оролцож байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Монгол улсын хөгжлийн түүх нэгээр нэмэгдлээ
С.БАТБОЛД АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ИХ АЯНД ХАМТДАА ЗҮТГЭХИЙГ УРИАЛЛАА
МАНАЙ 2 ТАМИРЧИН ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВААД БАЙНА
АЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨХ ЧАДАВХЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
БУЛГАН АЙМАГТ ИНГЭ ИХЭРЛЭЖЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан