Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ОХУ-ТАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.05.27 /

“Нэг улсын иргэдийг нөгөө улсын нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхлүүлэх тухай” Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэнд олгохоор болсон байна. Хэлэлцээр байгуулснаар хүлээн авагч улсад хөдөлмөр эрхэлж байгаа хүн  тухайн улсын гадаадын иргэдтэй холбогдолтой хууль тогтоомж, хоёр тал нэгдэн орсон олон улсын гэрээнүүдэд заасан эрх, эрх чөлөө, эрх зүйн хамгаалалт эдлэнэ. Мөн хүлээн авагч улсын хууль, тус улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэд оршин суух зэрэгтэй холбоотой хүлээх үүргийг ч хэлэлцээрийн төсөлд тусгасан байна.

Иргэд хүлээн авагч улсын хууль, тогтоомжийн дагуу зөвхөн  мэргэжлийн боловсрол буюу тусгай мэргэжил шаардах ажил хийх тохиолдолд тэдний боловсролын баримт бичгийг хүлээн авагч улс өөрийн орны боловсрол, мэргэжлийн бичиг баримттай адилтган хүлээн зөвшөөрөх юм. ОХУ-ын Шилжин суурьшилтын албаны мэдээгээр 2009 онд манай улсын 46 мянга гаруй иргэн ОХУ-ын хил нэвтэрсний 76 хувь нь тус улсын холбогдох байгууллагад бүртгүүлсэн байна. 2010 онд ОХУ-ын 771, энэ оны 5 дугаар сарын байдлаар 819 иргэн манай улсад зохих хууль тогтоомж, зөвшөөрлийн дагуу хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн судалгаа гарчээ. 

Энэ нь иргэдийн шилжих хөдөлгөөн хоёр улсын нийгэм, эдийн засагт тодорхой хувь нэмэр өгдөг учир тэдний эрхийг хангахад чиглэсэн зохицуулалт бий болгох шаардлагатайг харуулж байгаа хэрэг юм. Иймээс асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Хэлэлцээр байгуулах нь зүйтэй гэж үзсэн байнагэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
НҮБ-ын “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг
Лондон хотноо Монгол тамирчдын бэлтгэлийг хангуулах боломжийг судална
ӨМНИЙН ГОВИЙНХОН НИЙСЛЭЛ ХОТНОО СОЁЛЫН ӨДРҮҮДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
Төрийн ажилд эргэлт гаргах нь хөгжлийн хөшүүрэг хэмээн Ерөнхий сайд тэмдэглэлээ
“ICT 90 EXPO“ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
МАЙКРОСОФТ КОМПАНИ ХАМТРАН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан