Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ӨМНИЙН ГОВИЙНХОН НИЙСЛЭЛ ХОТНОО СОЁЛЫН ӨДРҮҮДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.05.30 /
Улаанбаатар хотноо эхэлсэн Өмнөговь аймгийн соёлын өдрүүдийн арга хэмжээнд оролцож байгаа сумдын Засаг дарга нарыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзав. Тэрээр аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд нийслэл хотноо соёлын өдрүүдээ зохион байгуулж байгаа говийн зон олонд Засаг дарга нараар нь дамжуулан Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж амжилт хүслээ. Цаг үеийн ажил төлөвлөсний дагуу өрнөж байгааг Ерөнхий сайд дурдаад цаашид улс, орон нутаг, ард иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, сум, аймаг гэхээсээ илүү улс, бүсийн хөгжлийн төлөө том харж, хамтарч ажиллахыг Засаг дарга нарт зөвлөв.

Олон жил ярьсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хамтарсан Засгийн газар байгуулж, ажлыг нь эхлүүлсэн. Говийн бүс Монгол Улсын хөгжлийн гол цэг болж дэлхийн улс орнууд хүртэл анхаарлаа хандуулж байгаа энэ үед бүтээн байгуулалтын ажлыг бүх талаар дэмжиж, туслах учиртай. Орон нутагт хүнд суртал, эрх ашгаараа нэгдсэн бүлэг, хуулийн зөрчилтэй заалт гээд ажилд хүндрэл учруулж байгаа зүйлийг төр, засаг нэн даруй шийдвэрлэхийн төлөө байна, тухайн сумдын удирдлага ч өөрөөс шалтгаалах бүхнээ хийх ёстой гэж Ерөнхий сайд санууллаа. Уул уурхайн салбар гэлтгүй байгалийн үзэсгэлэнт газарт түшиглэн аялал жуучлалыг хөгжүүлэх асар их боломж Өмнөговьчуудад байгааг тэрээр мөн хэлэв   гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Өмнөговь ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЭНЭТХЭГ УЛСТАЙ МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА
АНУ-ын сенатын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын хуралдаан 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Лондон хотноо Монгол тамирчдын бэлтгэлийг хангуулах боломжийг судална
НҮБ-ын “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг
ОХУ-ТАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан