|
|
АНУ-ын сенатын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.05.31 /
|
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд манай оронд айлчилж байгаа АНУ-ын сенатын гишүүн Рой Блант тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол улс ардчилал зах зээлийн замыг сонгож, энэ хугацаанд АНУ бүх талаар дэмжин тусалж ирсэнд талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд тэмдэглээд, ялангуяа Мянганы сорилтын сангийн гүйцэтгэсэн үүргийн ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн түүнчлэн ирэх долдугаар сард Ардчиллын хамтын нийгэмлэгийн хурлыг Монгол улс даргалах болсондоо баяртай байна гэлээ. АНУ-ын сенатын гишүүн Рой Блант энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол улс идэвхтэй оролцож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, АНУ нь эдийн засгийн өндөр хурдацтай хөгжиж байгаа Монгол улсын худалдаа эдийн засгийн түнш үргэлж хэвээр байх болно хэмээн тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
Засгийн газрын хуралдаан 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
|
|
1500 хүүхэд Ерөнхий сайдын нэрэмжит бэлэг хүлээн авлаа
|
|
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН С.БАТБОЛДЫН ХҮҮХДИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ХЭЛСЭН ҮГ
|
|
|
ЭНЭТХЭГ УЛСТАЙ МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА
|
|
ӨМНИЙН ГОВИЙНХОН НИЙСЛЭЛ ХОТНОО СОЁЛЫН ӨДРҮҮДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
|
|
Лондон хотноо Монгол тамирчдын бэлтгэлийг хангуулах боломжийг судална
|
|
|
|
|
|
|
|
|