Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Лондон хотноо Монгол тамирчдын бэлтгэлийг хангуулах боломжийг судална
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.05.30 /
Ирэх жил зохион байгуулагдах Дэлхийн энх тайван, эв санааны илэрхийлэл болсон “Лондон-2012” олимпод оролцох манай улсын тамирчдыг бэлтгэл ажлаа хангахад нь дэмжлэг үзүүлнэ гэдгээ ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд, ноён Жереми Браун Монгол Улсын Шадар сайд М.Энхболдтой уулзах үеэрээ илэрхийллээ. 2011 оны 5 дугаар сарын 30 ны өдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболд ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд, ноён Жереми Браун, тус улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, ноён Торда Абботт Вотт нарыг хүлээн авч уулзлаа.

Монгол улсад анх удаа айлчлал хийж байгаа ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайдын энэ удаагийн айлчлал манай хоёр орны харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц өгнө гэдэгт итгэж байгаагаа Шадар сайд М.Энхболд уулзалтын эхэнд илэрхийллээ. Англи улс бол Европын холбоотой харилцдаг орнуудаас гол байр суурь илэрхийлэгчдийн нэг. Энэ ч үүднээсээ Монгол улс Европын холбоотой түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа энэ үед тодорхой дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа Шадар сайд М.Энхболд илэрхийллээ.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд тун удахгүй Засгийн газар хоорондын комиссийн хуралдааныг хийнэ. Ирэх 9, 10 дугаар саруудад багтаад түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг эцэслэхээр төлөвлөж байна. Ноён Төрийн сайд ачаалалттай ажиллаж байх хугацаандаа цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархаж байгаагаа Шадар сайд М.Энхболдод илэрхийлээд, ажлын айлчлалынхаа талаар товч мэдээлэл дуулгасан юм. Шадар сайдын дурдсанчлан Европын холбоотой түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах гэж байгаа энэ үед ИБУИНВУ-ын зүгээс дэмжих бололцоотой гэдгээ илэрхийллээ.

Ирэх жил Лондон хотноо зохион байгуулагдах Олимпийн наадамд оролцохоор одоогийн байдлаар Монгол улс буудлага, холын зайн гүйлтийн төрөлд эрх аваад байгааг уулзалтын үеэр Шадар сайд М.Энхболд Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд, ноён Жереми Браунд дуулгалаа. Дараагийн удаад жүдо болон чөлөөт бөхийн төрөлд асуудалгүй эрх авна гэдэгт найдаж байгаагаа ч дуулгасан юм. Мөн “Лондон-2012” олимпийн наадамд морин тойруулгын уралдааны жоке-д Монгол хүн оролцох боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Одоогоор тус төрөлд Монгол морь оролцох боломж хараахан бүрдээгүй ч төрсөн цагаасаа морины нуруун дээр өссөн Монгол хүн оролцох боломж бүрдсэн гэж үзэж байгаагаа хэллээ.

Мөн ИБУИНВУ-ын зүгээс хөгжиж байгаа орнуудын олимпийн бэлтгэлд зориулан 25 мянган паундын тусламж үзүүлэхээр болсонд талархаж байгаагаа илэрхийллээ. Манай хоёр орны хувьд цагийн зөрүү болон газар нутгийн алс хол байдлаас шалтгаалж, тамирчдын бэлтгэл хангуулах тал дээр хүндрэл гарч байгааг Шадар сайд дуулгаж, энэ тал дээр боломжийг бүрдүүлэх талаар дэмжлэг үзүүлэх, мөн олимпийн бэлтгэл ажилд зориулан олгох 25 мянган паундыг нэмэгдүүлэх тал дээр анхаарлаа хандуулахыг ноён Төрийн сайдаас хүслээ.

ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд, ноён Жереми Браун энэ тал дээр анхаарч, Спортын салбар хариуцсан сайд руугаа захиа бичихээ амлалаа. Манай улсын зүгээс олимпийн бэлтгэл ажил хариуцсан тусгай ажилтанг Лондон хотноо томилон ажиллуулж байгаа бөгөөд Лондон хотноо суугаа Монгол улсыг төлөөлсөн элчин сайд, ноён Ш.Алтангэрэл олимпийн бэлтгэл ажлын хүрээнд тодорхой ажлуудыг эрчимтэй хөөцөлдөж байгаа юм байна. Шадар сайд М.Энхболдын хувьд “Лондон-2012”-т оролцох Монголын баг тамирчдын багийн ахлагчын хувьд энэ асуудалд онцгой анхаарал тавьж байгаад ноён Төрийн сайд талархалаа илэрхийлээд, олимпийн хүрээний бусад асуудал дээр ч анхаарлаа хандуулж, дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд яригдсан нэг асуудал бол Монгол улсын төрийн өндөр албан тушаалтан, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурц албан ажлаар тус улсад зорчиж яваад өмнө нь хийж байсан ажилтай холбоотойгоор тус улсад олон сар хоригдож байгаа асуудлыг Шадар сайд М.Энхболд хөндлөө. Хэдийгээр шүүхийн шийдвэрт хэн ч нөлөөлж чадахгүй боловч манай хоёр орны олон жил харилцаж ирсэн нөхөрсөг хамтын ажиллагааг бодож та бүхэн энэ асуудалд анхаарлаа хандуулаарай гэж Шадар сайд М.Энхболд хүслээ.

ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд, ноён Жереми Брауны хувьд энэ асуудлаар санал солилцож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, үнэхээр ч шүүхийн шийдвэрт ямар ч төрийн албан тушаалтан нөлөөлж болохгүйг дурдсан. Гэвч өөртөө олж авсан мэдээллүүдийг анхааралтай тусгаж авсан гэдгээ илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд ноён Төрийн сайд Монгол улсад үүцээ задалж байгаа Оюутолгой төслийн талаар дурдаж, энэ азтай цаг хугацаанд бид төрж, энэ азтай эхлэлийг харж байгаадаа бахархаж байгаагаа хэллээ. Тус төсөл Монгол улсын эдийн засагт маш том түлхэц болох учиртай. ИБУИНВУ-ын зүгээс хамтран ажиллаж байгаадаа таатай байна гэдгээ илэрхийлсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ӨМНИЙН ГОВИЙНХОН НИЙСЛЭЛ ХОТНОО СОЁЛЫН ӨДРҮҮДЭЭ ЗОХИОЖ БАЙНА
ЭНЭТХЭГ УЛСТАЙ МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА
АНУ-ын сенатын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
НҮБ-ын “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг
ОХУ-ТАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА
Төрийн ажилд эргэлт гаргах нь хөгжлийн хөшүүрэг хэмээн Ерөнхий сайд тэмдэглэлээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан